УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг бөөн хэрүүлж болж хэлэлцэж дуусгав.
Уг хуулийн гол агуулга үндэсний бичиг, үсэг болох уйгаржин Монгол бичгийг сэргээж амьдралд хэрэглэж хэвшүүлэх юм. Тодруулбал, Өвөрмонголчууд шиг уйгаржин Монгол бичгээрээ ярьж, бичнэ гэсэн үг. Гэхдээ одоогийн крилл үсгийг ор тас орхихгүй бөгөөд ирээдүйд хос бичигтэн болох зорилготой аж. Уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийгээд баталчихвал энэ оны долдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Мөн хуулийг хэрэгжүүлэхийн төлөө олон төрлийн ажил зохион байгуулж эхэлнэ. Мэдээж дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгагдаад явах нь тодорхой. Ингээд аажим, аажмаар хуулийн хэрэгжилтийг сайжруулснаар 2025 онд монголчууд крилл, уйгаржин бичгийг хослуулан хэрэглээд эхэлсэн байх юм. Тодруулбал, ном, албан бичиг, байгууллагын хаяг, захидлаас эхлээд харилцаандаа хүртэл дээрх бичгүүдийг хослуулан хэрэглэнэ гэсэн үг.
Харин зарим гишүүд 2025 он гэж заасанд ихээхэн шүүжлэлтэй хандаж байгаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Су.Батболд , ямар нэгэн он тогтоогоод, тийм, ийм болно гэж заах хэрэггүй гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар харин ч энэ цаг хугацааг наашлуулж, бүгдээрээ 2020 он гэхэд хос бичигтэн болох зорилтод хүрэх ёстой. Энэ талаар гишүүд дэмжиж өгөөч гэж байлаа.
Чуулганы хуралдааны үеэр гишүүд монгол хэл, соёлоо хамгаалж, хөгжүүлэх нь чухал ч гадаад хэл сурах боломж, бололцоог хэт хязгаарласан хууль болох вий гэх шүүмжлэлийг олон гаргасан. Тухайлбал, бичиг, үндэсний монгол бичигт шилжих хугацааг хатуу заах нь зөв эсэх, хир үндэслэл, тооцоо гаргасан, үндэсний монгол бичигт шилжихдээ туйлшрахгүй, дарамт шахалт үзүүлэхгүй байх, монгол хэл, бичгийн зөв бичих дүрмийн өөрчлөлтүүдийг нийтэд хэрхэн хүргэж, зөв хэрэглээг хэвшүүлэх, үндэсний монгол бичгийг ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангиас зааж эхлэх гэдэг нь ямар учиртай, албан байгууллага, нийтийн үйлчилгээний газар, гудамж, талбайн нэр, хаягийг монгол бичгээр нэг мөр болгож бичих, жигдлэх асуудал төсөлд хэрхэн тусгагдсан, латин үсэг хэрэглэх эсэх зэрэгт хариулт нэхсэн юм.
Бүр зарим нь уйгаржин монгол бичиг чинь манай улсын бичиг үсэг мөн юм уу. Араб бичгээс гаралтай биз дээ гэх мэт зүйлүүдийг ярьж олныг ангайлгасан юм. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч С.Бямбацогт “Ярьдаг шигээ бичиж сурах хэрэгтэй. Жишээ нь уул гэдгийг уйгаржин монгол бичгээр агула, аав гэдгийг абу гэж бичдэг. Тэгэхээр ингэж ярих ёстой гээд хуулийн төсөлд тусгаад өгөх хэрэгтэй юм биш үү” гэж бусдынхаа инээдийг хүргээд авсан юм.
Харин хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн зүгээс Монгол хэлний тухай хуулиар гадаад хэл заахыг хориглох, хязгаарлах зүйл байхгүй. Хүүхдэд тавдугаар ангиас нь эхлэн гадаад хэл заах нь олон улсын практикт ч байдаг зүйл гэж байлаа. Ингээд удаан хэлэлцсэний эцэст хуулийн төсөлд, “11.1.2-т заасан үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэсэн хэсгийг олонхын саналаар төсөлд нэмж тусгахаар болов.
Мөн “суралцагчдын дийлэнх олонх хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх байвал сургалтыг хос хэлний хөтөлбөрөөр явуулах бөгөөд хос хэлний хөтөлбөрийн агуулгыг батлах”, “үндэстний цөөнх монгол хэл болон эх хэл дээр боловсрол эзэмших, соёл, зан заншлаа өвлөх, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах” гэсэн заалтыг төсөлд тус, тус нэмлээ.
Ингээд гишүүдийн олонхын саналаар уг хуулийн төслийг дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Т.Энхэлээ
Сэтгэгдэл (18)