
Цахим үнэмлэх нь сурагчдын хүсэлт, хэрэгцээнд тулгуурлан тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрөөх, сурагч бүрт сургалтын төвд үнэ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үнээр сурах боломжийг олгож байгаа гэнэ. Мөн нийтийн тээврээр үйлчлүүлэх сурагчдын эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Тус үнэмлэхээр номын сан, нийтийн тээврээр үйлчлүүлэхээс гадна Өргөө кино театртай хамтран сурагчийн нэг өдрийг санаачлан тухайн өдөр 20-50 хувийн хөнгөлөлттэй үнээр кино үзэх зэрэг онцгой хөнгөлөлт үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Цаашид цахим үнэмлэхээр үйлчлүүлэх байгууллагуудад хөнгөлөлт урамшуулал зарлах бөгөөд тухай бүрт сурагчдад мэдээлэл хүргэн ажиллах юм байна.
Сэтгэгдэл (1)