Засгийн газрын 11-11 төвд цагдаагийн алба хаагчдад хандсан олон арван талархал иржээ. СБД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагч Н.Гэрэлт-Од болон бусад ажилчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулсанд иргэн С.Төмөр болон түүнийг гэр бүлээс, БЗД-ийн ЗДТГ, БЗД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн ажилчид хамт олон гал алдаж, осол гарахад түргэн шуурхай үйлчилж өгсөнд тус дүүргийн хэсэг оршин суугчдаас 11-11 төвөөр дамжуулан талархал ирүүлжээ.
Мөн 2015 оны 1 сарын 17-ны өдөр гэрээсээ эд зүйлсээ алдахад БЗД-ийн цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч Н.Тунгалаг түргэн шуурхай ажиллаж олж өгсөнд, ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Т.Ариунзаяа өргөдлийн дагуу түргэн шуурхай үйлчилж өгсөнд талархсан мэдээллүүд тус төвд иржээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)