МҮОНРТ-ийн захирал асан М.Наранбаатар өчигдөр хүнд зодуулж гэмтлийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр найзынхаа хамтаар "Хангай" зочид буудлын гадна тамхилаад зогсож байтал нэг хүн ирээд цохиж унагаасан гэнэ. Үүний улмаас тэрбээр духандаа дөрвөн оёо тавиулсан байна. М.Наранбаатарын хувьд өөрийг нь зодсон этгээдийг олуулахаар цагдаад гомдол гаргаад байгаа аж.
Түүний хувьд олон нийтийн радио, телевизийн захирлын ажлаа хүлээлгэж өгөөд удаагүй байгаа бөгөөд УИХ-ын дарга З.Энхболдтой таарамж муутай харилцаатай байгаа. Тэд бие, биенээ нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгчихөөд байгаа билээ. Тиймээс уг хэргийг УИХ-ын дарга З.Энхболдтой холбон хардах хүмүүс олон байна.

Т.Хулан
Сэтгэгдэл (24)