Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэдээс ирүүлсэн гомдол, хүсэлтийн дагуу аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Дөрвөлж” ОНӨҮГ-ын цэвэрлэх байгууламж болон 4, 9-р ус түгээх цэгүүдээс дээж авч, лабораторид шинжлүүлэхэд ундны усны үлдэгдэл хлорын хэмжээ байвал зохих зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 0.1 хувиар их гарчээ. Зөрчлийг арилгуулж, ундны усны аюулгүй байдлыг хангуулах албан шаардлагыг “Дөрвөлж” ОНӨҮГ-т хүргүүлснээр хлорын үлдэгдлийн хэмжээг стандартад нийцүүлэхээр болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/