“Монос”-ын эмийн санч хүүхдийг тайвшруулж унтуулах зорилготой “Фенобарбитал” эмийг эцэг, эхчүүдэд буруу тунгаар олгосноос 16 нярай хордсон хэрэг өнгөрсөн оны наймдугаар сард гарсан. Тодруулбал, эмийг илүү тунгаар олгосон байдаг. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн оны сүүлээр болж, эмийн санчдын нэгийнх нь ялыг хойшлуулж, нөгөөг нь тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн билээ.
Тэгвэл анхан шатны шүүх хурлын шийдвэрийг хохирогчдын ар гэрийнхэн эсэргүүцэж давж заалдаад байгаа аж. Учир нь эмэнд хордсон хүүхдүүдийн элгэнд өөрчлөлт орсон байна. Цаашлаад, рахиттай болох нүүрэнд тууралт өгөх элэгний С вирус илрэх зэрэг шинж тэмдэгүүд гарч эхэлжээ. Тухайн үед эмийн нөлөөлөл хүүхдүүдийн амь насанд халгүй ч цаашид ямар эрсдэл гарахыг нэг мөр тогтоож чадахгүй гэдгийг манай эрүүл мэндийн байгууллагынхан мэдэгдэж байсан. Тиймээс байнга хяналтанд байлгана гэж эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн ч өнгөрсөн хугацаанд ганцхан удаа л үзлэгт хамруулсан гэдгийг эцэг, эхчүүд хэлж байна. Мөн эцэг, эхчүүд тус эмийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар шинжлүүлэхээр өгчээ. Хариу нь удахгүй ирэх юм байна.
Дашрамд дурдахад, “Монос” эмийн сан нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй эмийг зарж байсан гэдэг нь шалгалтаар тогтоогдсон билээ.

24tsag.mn
Сэтгэгдэл (10)