Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийг үндэсний том төслүүд аварна

2014-12-24
0
ЖИРГЭХ

indexМанай улс 2011 оноос хойш эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал руу алгуур гулсаж байна. 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрыг эдийн засгийн хямралын буруутнаар зарлан огцруулж, Шийдлийн Засгийн газар байгуулсан. Гэвч ам.долларын ханш 1900-д шүргэж, улсын төсвийн цоорхой нэг их наяд төгрөгөөр хэмжигдэж буй тухай ам амандаа шуугиж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортоос хэт хараатай явж ирсэн манай эдийн засаг, гадаад зах зээл дээр өсөх зэс, нүүрсний үнэд хэт дулдуйдах бус дотооддоо бий болгох томоохон төсөл хөтөлбөрүүд рүү анхаарах цаг болсон юм шиг...

Дэлхий Монгол руу анхаарал хандуулж байхад бид өөрсдөө ямар ч бэлтгэлгүй, “үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай” дотроо бужигнах юм. Өнгөрсөн хавар “давхар дээл”-ийг тайлахаас эхэлсэн улстөрийн бужигнаан хөрөнгө оруулагчдад тодорхойгүй нөхцөл байдлыг бий болгож, энэ нь даамжирсаар намар нь Засгийн газраа унагаж, төрийн үйл ажиллагаа 2 сар гаран гацаатай байлаа. Дөнгөж байгуулагдсан Шийдлийн гэх тодотголтой Засгийн газрын “шийдэл”-ийг гадны хөрөнгө оруулагчид чих тавин ажиглаж буй. Ерөнхий сайдын анхаарал хандуулах асуудал ч түүний гурвантаа тодотгосноор “Эдийн засаг” байх нь.
Үндсэндээ Монгол улс руу хандах гадны хөрөнгө оруулалт, түүгээр барьж байгуулах том бүтээн байгуулалтууд л ойрын хугацаанд Монголын эдийн засгийг аварна. Юуны өмнө Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн тавантолгойгоо ашигтай ажиллуулах асуудал улстөрчдийн дунд ид яригдаж байгаа.

Энэ онд хөрш орнуудын төрийн тэргүүн нар манай улсад айлчлан ирж “Талын зам” төслийн талаар эхний яриа хэлцэл хийгээд явлаа. Ази-Европыг холбосон, Сибирийн их баялагийг Хятад болоод Ази руу тээвэрлэх хамгийн дөт зам бол Монгол гэдгийг дахин тодотгоод явсан. Харин бид үүнд хэр бэлэн байгаа билээ?

Хэдэн жилийн өмнөөс Чингис Лэнд Девелопмент Групп гэх үндэсний том групп Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлд 1000 км хурдны авто зам барих тухай хэвлэл мэдээллээр мэр сэр мэдээ тавигдаж, Засгийн газартай концессийн гэрээ байгуулсан, удахгүй замын нээлт эхлэнэ гэх мэдээ чих дэлсэж байсныг сонирхон холбогдох төрийн байгууллагуудаас тодруулсан юм. Чингис Лэнд Девелопмент группын хурдны замын төслын бүтээн байгуулалт 2015 оны хавраас эхлэхээр төлөвлөж байгаа юм байна. Уг төслийн нийт өртөг 12 тэрбум төгрөг гэх бөгөөд Монголд хийгдэж буй урьд хожид байгаагүй том бүтээн байгуулалт болно, энэ замыг дагаад 4-5 дагуул хот бий болж, тэнд аялал жуулчлалын том төвүүд, зочид буудлууд, худалдаа, ложистик, тээврийн томоохон төвүүд баригдаж, олон мянган хүн ажлын байр төдийгүй амьдрах сайхан байртай болно гэж албаны хүн ярилаа.

Манай улсын хувьд хурдны зам барих туршлага байхгүй, мөн хурдны замын стандарт үгүй тул төрийн холбогдох байгууллагад үүнд анхаарал хандуулж байгаа юм байна. Хурдны замын бүтээн байгуулалтын ажилд гүйцэтгэгч компанийг сонгохдоо олон улсын нээлттэй тендэр зарлах бөгөөд одоогоор ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах сонирхолоо олон улсын 20 гаруй том корпорациуд илэрхийлээд байгаа гэнэ. Гуравхан жилийн дотор барьж ашиглалтад оруулахын тулд 500 саяас 1 тэрбум ам.долларын тендэрийн баталгаа гаргах чадавхитай компаниудыг гүйцэтгэгчээр сонгох гэх мэт өндөр шаардлагыг тендэр шалгаруулалтад тавих аж. Энэхүү хурдны зам нь 2 урсгалтай, 6 эгнээтэй зам байх бөгөөд олон улсын авто замын С1 зэрэглэлийн стандартаар барих юм байна.

Ямартай ч энэ мэтээр томоохон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж эхэлснээр Монголд ам.долларын ханш тогтворжоод зогсохгүй, манай улсын эдийн засагт дорвитой өсөлтийг бий болгож, зам барилга, тээвэр, худалдааны салбарт эрс шинэчлэлийг авч ирэх болно гэж холбогдох албаны хүн мэдээллээ. Алтанбулаг-Улаанбаатар-Замын үүд чиглэлийн хурдны зам нь “Талын зам”-ын 5 төслийн зөвхөн нэг нь бөгөөд хоёр хөрш орны худалдаа эдийн засагт түлхэц өгөх бусад төслүүд рүү нь ч цаг алдалгүй орж, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өрнүүлэх хэрэгтэй тухай мөн ярьлаа.
Т.Наран
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.91.119.140)
    Хурдны замтай болчихвол ч гоё байх даа
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 3 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 13 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 7 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 10 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 26 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 10 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    3 цаг 58 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 13 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    4 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 18 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 21 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 27 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 34 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    5 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    5 цаг 55 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    5 цаг 57 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 3 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 15 мин
  • Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
    6 цаг 24 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК