Өмнөх Засгийн газрын зарим нууц зүйл ил болж эхлэв. "Чингис" бондын зарцуулалт, "Гудамж" төслийн хэрэгжилт, "Үнэ тогтворжуулах хөтөлбөр"-ийн санхүүгийн аймшигт мэдээг барьсан хүмүүс саарал ордноор гүйлдэж байна. Тэд гартаа оруулсан баримтаа хэзээ олон нийтэд дэлгэх вэ? хэмээн ярилцах болов. Үүнтэй зэрэгцээд Төрийн ордны хажуу талд нууцаар шорон барьсныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү олон түмэнд илчлэн дуулиан, шуугиан тарьж эхлэв.
Эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин оффис болгох шийдвэр гаргасан. Түүний шийдвэрийн эсрэг гишүүн О.Баасанхүү хэдэн эмч, сувилагчтай нийлж тэмцээд АН-ын шинэчлэлийн бодлогыг зогсоож чадаагүй. Х.Тэмүүжин сайд энэ барилгадаа хууль зүйн салбарынхныг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байсан гэдэг. Хууль зүйн яам ч гэсэн нүүж орно гэсэн яриа байсан. Гэтэл ийм барилгынхаа дор нууц шорон барьж тохижуулсан нь ил гарав. Хууль зүйн яам нь доороо шоронтой байхаар төлөвлөгдсөн бололтой. Социализмын үед ч гэсэн До яам дороо шоронтой байгаагүй. Гэтэл ардчилалын үед, ардчилсан засаг ялсан цагт, ардчилалын үзэл санааг түгээгч Х.Тэмүүжин сайдаар ажиллаж байхдаа ийм зүйлийг сэдсэн бололтой. Төрийн ордноосоо тавь гаруй алхмын зайтай газар шоронтой улс дэлхийд байдаг болов уу? Байдаг бол хэд байдаг бол? гэдгийг судалж гаргамаар.
Эмнэлгээ шорон болгодог орон Монголоос өөр байдаг болов уу? Ард иргэд нь өвчлөөд багтах шингэх газар олдохгүй байхад эмнэлгийг шорон болгоно гэдэг их л бүдүүн зүрхтэй хүмүүсийн хийх ажил байх. Хамгийн гол нь эмнэлгийг шорон болгоход улсаас асар олон тэрбум төгрөгийн зардал гарсан. Зарим хүмүүсийн яриагаар бол 4.2 тэрбум төгрөгийн зардал гарсан байдаг. Зөвхөн автомашины гражийг шорон болгоход 1.2 тэрбум зарцуулсан гэх. Үүнийг хуулийн байгууллагууд шалгаж нягтлах хэрэгтэй л дээ. Автомашины зогсоолыг тусгаарлаж, төмөр сараалж хийж тусгай зориулалтаар тоноглоход ийм их мөнгө хэрэгтэй юу? Мөн энэхүү эмнэлэгээс 3.7 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг гаргах гэж байгаад эвдэлчихсэн. Түүнийг нь дахин засахад 200-300 сая төгрөг хэрэгтэй гэх. Энэ мөнгийг хэн төлөх вэ? Бас л иргэдийн татвараар шийдвэрлэнэ.
Өчигдрөөс эхлээд Улаанбаатар хотынхон Төрийн ордныхоо хажуу талд нууц шорон барьж байсныг олж мэдэв. Хэрэв Н.Алтанхуягийн Засгийн газар огцроогүй бол мэдэхгүй л байх байсан. Харин түүнд нь ямар хүмүүсийг аваачиж хорьж цагдах байсныг тааж баршгүй. Тиймээс өчигдрөөс эхлээд энэ шоронг хэнд зориулж барьсан бэ? гэдэг асуудал хүмүүсийн ярианы сэдэв болов. Олон таамаг дэвшүүлж байна. Олон хүн улс төрчдөд зориулсан. МАН-ыханд зориулсан гэсэн таамгыг дэвшүүлэв. Х.Тэмүүжинг ийм шорон бариулж байхад Ерөнхий сайд Н.Алтанхуяг юу хийж суусан бэ? Эсвэл санаачилгыг нь хамтран дэмжиж байсан уу? Нийслэлийн төвд, хэн ч үл анзаарах газар нууц шорон байгуулж байгааг мэдэж л байсан байх. Улаанбаатарынхаа хойморт, төрийн ордынхоо хажууд нууц шорон барьсан залууг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "үнэ цэнэтэй залуу" гэж тодорхойлдог нь харамсалтай.

24tsag.mn
Сэтгэгдэл (64)