Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барилгачдын холбооныхонтой уулзаж, барилгын салбарт хийх ажлуудын талаар ярилцлаа. “Хийх ажлын төлөвлөгөөг жилээр гаргах биш, хямралтай цаг үеийн нөхцөл байдалд тохируулж, улирлаар төлөвлөж ажиллана гэж сайд Д. Цогтбаатар хэлэв. Барилгын салбарын нэр хүнд барилгын чанараас шалтгаална. Хөдөлмөрийн аюулгүй байдал ч мөн чухал. Дээр нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, гадны хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй байна. Энэ бүхэнд барилгын салбарынханы хамтын хүчин зүтгэл шаардлагатай юм. Норм, норматив аль хэдийнээ хоцрогдсон байна. Мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг гэсэн эртний үг бий. Эдгээр асуудлуудыг эхний ээлжинд барьж ажиллана” гэдгээ Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар онцоллоо.

Монголын барилгачдын холбоо нь 1990 онд байгуулагдсан барилгын салбарын мэргэжлийн ууган холбоодын нэг юм. 21 аймагт салбартай, 900 гаруй гишүүдтэй юм байна. Үнэ бүрдэлт, стандарт, норм нормчлал, хөдөлмөр хамгааллын талаар салбарын сайддаа мэдээлэл өглөө. Осол аваарьт хатуу хариуцлага тооцох ёстой гэсэн сайдын байр суурьтай санал нэг байна. Холбооноос хийсэн судалгаагаар барилгын салбарт 130 орчим бригад ажилладаг. Нэг бригад 10 гаруй хүнтэй гэвэл 17 мянга орчим хүн чөлөөт зах зээл дээр хөвж байна. Гэтэл эдгээр хүмүүс ямарч удирдлагагүй, хөдөлмөр хамгааллын сургалтанд хамрагддаггүй, хараа хяналтанд ордоггүй. Захиалагч компаниудтай туслан гүйцэтгэгчийн гэрээгээр ажилладаг эдгээр бригадын хүмүүс осолд өртөх нь элбэг байдаг юм. Тиймээс яам бодлогын түвшинд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалтыг дээрхи 130 орчим бригадынханд явуулах шаардлага байгаа талаар ярив. Ингэж байж тэдгээр хүмүүс мэдлэгтэй болно, компаниуд ч аюулгүй байдалд зарцуулах мөнгөө хэмнэх биш, хүндээ зарцуулдаг болно гэв.
Орон сууцны метр квадратын үнэ 900 000-1 000 000 төгрөгт багтах бүрэн боломжтой. Гол нь төрөөс Буянт-Ухаа шиг орон сууцны хорооллын төсөл, хөтөлбөр батлаад өгвөл барилгачид нэг удаа цөм ашиг хийх биш, урт удаан хугацаанд хэрэгжих ажил руу явна. Компаниуд одоо зохион байгуулалтанд орж арав, арваараа нэгдэж ажиллахаа илэрхийлж байгаа талаар Монголын барилгачдын холбооныхон мэдээллээ. Сайд Д.Цогтбаатар “салбарын төрийн бус байгууллагууд хоорондоо эв түнжинтэй, бие биенийгээ нөхөж, зарим талаараа өрсөлдөж ажилласанаар энэ салбарт дэвшил гарна гээд цаашид уулзаж, санал санаачлагыг тусгаж ажиллана” гэлээ.

Сэтгэгдэл (1)