Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батаа: Нийслэл 186 хүнийг цомхотгоно

2014-12-17
0
ЖИРГЭХ

bataaguaiНийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаатай хотын ирэх оны төсвийн тухай ярилцлаа.

-Улаанбаатар хотод ирэх жил 540.9 тэрбум төгрөгийн орлого орж, энэ хэмжээгээр захиран зарцуулж, алдагдалгүй төсөв зохиосон гэж та мэдэгдлээ. Дээрх орлогыг ямар эх үүсвэрүүдээс бүрдүүлэх вэ?

- НИТХ энэ сарын 4-нд хуралдан тогтоол гаргаж, нийслэлийн  2015 оны төсвийг хэлэлцэн баталсан. Нийслэлийн 2015 оны төсвийн баримталж байгаа гол чиглэл нь нийгмийн аюулгүй тайван байдлыг хангах, хүүхэд бага насныхныг сургууль, цэцэрлэгээр түлхүү хангахад чиглэж байна. 540.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлэхдээ  80 хувийг татварын орлогоос бүрдүүлнэ. Орон нутгийн татварын орлогыг  хүн амын орлогын албан татвараас  бүрдүүлдэг бөгөөд үүнд 400 орчим тэрбум төгрөг төвлөрдөг. Бусад нь газрын төлбөр, дуудлага худалдаа, байгаль орчин ашигласны төлбөр, машин техник хэрэгсэл, автозамын хураамжаас бүрдэх юм.

Мөн төсвөөс 180 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ. Үүнээс замын сангаас 30 тэрбум төгрөг, хотын шууд төсвийн хөрөнгө оруулалтаар  140 орчим тэрбум төгрөг гаргана. Хөрөнгө оруулалтын гуравны нэгээр зам, инженерийн шугам сүлжээ, хот байгуулалтад зарцуулах бол үлдсэн нь нийслэлд сургууль, цэцэрлэг, эмнэлэг, байгуулна. 2015 оны төсвийг Төсвийн тухай хуулийн  дагуу боловсруулсан. Ирэх жилийн төсөв хүрэлцээ муутай байгаа ч боломжийн хэмжээнд зохицуулалт хийнэ.

-Хот 57 тэрбум төгрөгийн урсгал зардлыг хэмнэсэн.  Яг ямар урсгал зардлыг танасан бэ. Гэхдээ энэ хэмнэлт хөнгөлөлтийн зардалд шингэж байгаа гэсэн. Энэ тухайд?

- Хотын төсвөөс 56.6 тэрбум төгрөгийн төсөв хэмнэж байгаа. Үүнд бичиг хэрэг, тээвэр, дотоод гадаад томилолт, эд хогшил худалдан авах, зочин хүлээн авах, биеийн тамирын уралдаан тэмцээн гээд олон арга хэмжээнээс төсөв хэмнэж байгаа. Засгийн газраас нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих ахмад настан, оюутан, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлтийн зардлыг нийслэл  төсвөөсөө хариуцах шийдвэрийг гаргасан.Ингэснээр хотын төсөв дээр 64 тэрбум төгрөгийн халамжийн заалт шинээр нэмж орох юм.

-Нийслэл орлогч дарга  нараа цомхотгоно гэсэн. Яг хэдэн хүн цомхотголд орох вэ?


- Засгийн газраас төсвийн хуулиар баталсан шийдвэрийн хүрээнд  Нийслэлийн Засаг даргын 4 орлогч, дүүрэг, агентлагуудын орлогч, орон тооны зөвлөхүүдээс бүрдсэн 186 хүнийг орон тоогоор цомхотгох шийдвэр гаргасан. Тиймээс хотын төсөвт эдгээр орон тоог хасч тусгалаа.

Дүүрэг, агентлагийн орлогч, зөвлөхүүдийн ихэнх нь залуу боловсон хүчнүүд юм. Эдгээр боловсон хүчнүүд Улаанбаатар хотын ирээдүйн захиргааны ажилтан болохуйц чадвартай хүмүүс. Тиймээс ийм ажилтнуудаа орон тооны цомхотголоор гаргахад нийслэлийн удирдлагууд таатай хандахгүй байгаа. Гэхдээ энэ хүмүүсээ шууд явуулчихгүй боломжийн хэмжээнд ажлын байрыг санал болгоно. Гэнэт халагдсаны  зургаан сарын тэтгэмж олгоно. Тэтгэмжид 2 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.

 -Ирэх онд хичнээн  сургууль, цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг барихаар төлөвлөсөн бэ
?

- 2015 онд нэг сургууль, хоёр бага сургууль нийт 12 сургууль цэцэрлэгийг ашиглалтад оруулна. Дэлхийн банкны санхүүжилтээр 17 цэцэрлэг ашиглалтад орно. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд 5-р цэцэрлэг, Баянзүрх дүүрэгт 4 дүгээр цэцэрлэг, Сонгинохайрхан дүүрэгт нэг сургууль барьж буй бөгөөд энэ онд багтаан ашиглалтад өгнө. 2015 онд 6 шинэ цэцэрлэг, цэцэрлэгийн 3 өргөтгөл барина.  Сургууль, цэцэрлэгийн хувьд шаардлагатай байгаа тоо хэмжээнд хүргэхээр төлөвлөсөн ч санхүүгийн  хомсдлоос үүдэн дээрх хэмжээнээс хэтрэхгүй. Хүүхдийн эмнэлгийн хүрэлцээ, орны тоо бага байгаа учир иргэдээс гомдол их ирдэг. Энэ жил хүүхдийн өвчлөлтийн хэмжээ өмнөх жилүүдээс их байгаа. Нийслэл яагаад өмнө нь хүүхдийн  эмнэлэг барьдаггүй байсан бэ гэхээр эрх мэдэл нь Эрүүл мэндийн яам, Засгийн газрын чиг үүрэгт байдаг байсан.Ирэх жилийн төсвөөр нийслэлд хүүхдийн гурван эмнэлэг барихаар төсөвлөсөн. Одоогоор 100 ортой хүүхдийн гурван эмнэлгийн газрыг шийдээд байна. Ирэх онд барилгын ажлыг эхлүүлэн хөрөнгийг шийдвэрлэнэ.

-НИТХ-ын төлөөлөгчид жилд 10 сая төгрөгийн урамшуулал авдаг. Ирэх оны төсөвт үүнийг суулгаагүй гэсэн ч дахин оруулсан сураг байна. Энэ үнэн үү?


-НИТХ-ын төлөөлөгчдийн урамшууллын хувьд төсөвт тэглэж оруулсан. Хуулийн дагуу ИТХ үйл ажиллагаа явуулахын тулд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөх эрхтэй. Засаг даргын зүгээс урамшуулал олгохгүй байх нь зүйтэй гэж үзсэн.

- Хогийн уут ногоон уут үйлдвэрлэхэд хичнээн төгрөг төсөвлөсөн бэ. Нийслэлийн иргэд хогоо ангилах боломжгүй байгаа.  Ирэх жил хог ангилах боломж руу хэр дөхөх бол?


-Ногоон уутны тухайд хотын иргэдээс хогны мөнгө гэж авдаг. Энэ мөнгө 14  гаруй тэрбум төгрөг болдог. Өнгөрсөн жил 5, энэ жил 6 тэрбум төгрөгийг хогийн уут хийхэд зарцуулсан. Хотын хогийг зөв хурааж авдаг, зөв боловсруулдаг зам руу явж байна. Урд нь иргэд хогоо задгай хаядаг байсан бол ууталдаг болсон. Ирэх жилээс хогоо ангилж хийх боломжийг бүрдүүлэн уутаа өнгөтэй болгоно. Орон сууцанд өөр өөр өнгийн хогийн сав тавьж хогийг ангилдаг болгож хотын соёл руу дөхүүлнэ. Мөнгө үр ашиггүй үрж байна гэж харахаас илүүтэйгээр хотын иргэдийг нийгмийн зөв соёлд сургах  бодлого барьж байгааг  иргэд ойлгох хэрэгтэй. Хотын дүрэмд хотын гудамжинд хог хаяж болохгүй гэсэн заалт бий. 2015 онд хогийн уутанд 2 тэрбум төгрөг зарцуулна.

-Ирэх жил ногоон байгууламж, цэцэрлэгжүүлтэд хэдэн төгрөг зарцуулах вэ?

-Ирэх жилийн цэцэрлэгжүүлэлтэд 6.5 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн.

-Энэ онд хотын төсөв хэдэн хувиар тасалдаж байгаа вэ?

-Энэ оны гүйцэтгэлийг дүгнэхэд эрт байна. Ойролцоогоор 10 орчим хувиар тасалдахаар байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (182.160.42.150)
    өөрийгөө цомхотгоорой өмхий шуналтангууд аа?
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.140.208)
    ёрөөсөө энэ ан- ы луйварчидаас салахаас өөр гарц байхгүй.
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Зочин (124.158.110.91)
    hun tsomkhgono l gehiin ediin zasgaa ungaaj hyachhad uursdiinkhuu tsaling bolon nemegdel tansaglalaaa hasaad, hunee avch uldeecheee durakuudaaa
    2014 оны 12 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 18 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    1 цаг 29 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 22 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    2 цаг 26 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    2 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    3 цаг 26 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 13 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    4 цаг 28 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 9 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    5 цаг 33 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    5 цаг 37 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    5 цаг 42 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    5 цаг 50 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 0 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 10 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 12 мин
  • Трампын тусгай элч нар Путинтэй уулзсаныхаа дараа Ирланд руу шууд нисэж В.Зеленскийтэй уулзлаа
    6 цаг 19 мин
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
    6 цаг 30 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Манай улс нийт хэдэн цахилгаан машинтай вэ?
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК