Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөрийн харилцаанд “яс зуух” эрхээр хангаж өгөөч

2014-11-30
0
ЖИРГЭХ
“Явсан нохой яс зууна” гэсэн зүйр үг бий. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлж ам тосдоно гэсэн энэхүү утга дээрх бүлэг хүмүүсийн хувьд үйр үг, бараг л давшгүй даваа болоод байна.
Niitlel 1 yrunhiiОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ
МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ ЦУВРАЛ


    Гурил хүртэл дугаартай байхад хүнийг ч бас дугаарлах хэрэгтэй гэсэн “хууль” монголчуудын дунд батлагджээ. Энэхүү дугаарлалтын улмаас олон тооны хүн нэгдүгээр гурил идэх байсан бол хоёрыг, хоёрын оронд гурвыг, гурвыг идэх ёстой нь хоосон хонож байна. Яагаад ялгаварлал хүмүүсийг хоолгүй хоноход хүргэв? Учир нь энэ ялгаварлал сайн сайхан амьдрахыг хүсэгч хүн бүрийн салшгүй чухал харилцаа болох хөдөлмөрийн харилцаанд гүнзгий нэвтэрсэн учраас тэр.

Уул нь аливаа хүнийг ялгаварлан гадуурхахгүй байх талаар Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, конвенцид тунхаглаж өгсөн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж хуульчилсан. Энэ үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд хэнийг ч үндэс, угсаа, арьсны өнгө, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглодог. Гэсэн хэдий ч хуулийн агуулгыг зөрчсөн “Уртаашаа 180 см-ээс дээш өндөртэй, өргөөшөө гуалигаас хэтрэхгүй, урдаас, араас, дээрээс, доороос харсан ч царайлаг байх” гэх мэтийн шаардлагууд ажилд авах заруудад гүүглийн илэрц шиг элбэгшсээр л байна. Нийгэм ч энэхүү шаардлагыг хүлээн зөвшөөрөх болжээ.

Хөдөлмөрийн харилцаанд хүнийг шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхдаг. Шууд ялгаварлах хэлбэр гэдэг нь “арьс өнгө, хүйс, жирэмсэн болох, гэр бүлийн байдал, ёс зүй, нийгмийн гарал, шашин шүтлэг, сүсэг бишрэл, улс төрийн үзэл бодол, соёл”-ын байдлаар ялгаварлахыг хэлдэг бол шууд бус ялгаварлах хэлбэр нь ажил олгогч нь төвийг сахисан байдалтай боловч далд маягаар илэрч байдаг аж. Тэгвэл би хөдөлмөрийн харилцаанд шууд болон шууд бусын аль алинаар нь арай л дэндүү ялгаварлагдсаны улмаас хоолгүй хонох хүртлээ хэцүүдэж буй “өндөр” настнууд, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хөндөх гэсэн юм. Арай л дэндүү гэж бичсэн нь хөнгөн ялгаварлах явдлыг үл тоосон гэдгийг уншигч та ойлгож байгаа биз.

“Явсан нохой яс зууна” гэсэн зүйр үг бий. Гэтэл ажил хөдөлмөр эрхэлж ам тосдоно гэсэн энэхүү утга дээрх бүлэг хүмүүсийн хувьд үйр үг, бараг л давшгүй даваа болоод байна.

Niitlel 1 yrunhii1.  Явсан ч, бүр гүйсэн ч яс зуух эрхгүй ЛГБТ хүмүүс

Хөдөлмөрийн харилцаанд ЛГБТ хүмүүсийн эрх нэлэнхүйдээ зөрчигдөж буй аж. Тэд бусдын л адил ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулахыг хичээх боловч нууцаа хадгалж чадахгүйгээсээ болоод ам тосдох эрхээр хангагдахгүй байна. Хүн хувийн нууцаа чандлан хадгалдаг хэдий ч иргэн н.Энхриймаа бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийлэмжээ удаан нуух ямар ч боломжгүй юм. Бэлгийн цөөнх гэдгээ нуух албагүй хэдий ч тэрээр хөдөлмөрийн харилцаанд нуугдмал байхыг хичээж дарамттай явна. Тэрээр шинэ ажилдаа ороод гурван сар болжээ. Хамт олондоо, гүйцэтгэх ажилдаа овоо дасч байтал ижил хүйстэн гэдэг нь мэдэгдчихсэн байна. Лэсби хүн гэдгийг мэдсэн даруйд л түүний хувьд ажил дээр нь тун хүнд байдал үүссэн аж. “ЛГБТ төв”-ийн 2012 оны эрх зүйн тайланд ЛГБТ хүмүүсийг ажлаас үндэслэлгүй халах, ажлын байранд гутаан доромжлох тохиолдол дэндүү олон хэмээн дүгнэжээ. Тэдний маш цөөн хэсэг нь сэтгэлийн хат гаргаж яс зуухаар ажлаа үргэлжлүүлэх боловч эцэстээ шууд болон шууд бус ялгаварлалд өртсөөр ажиллах урам зориггүй болж өөрийн саналаар ажлаа өгөх практик зуршил болсон байдаг гэнэ. Н.Энхриймаагийн хувь заяа ч мөн энэ практикаар шийдэгджээ. Тэрээр гэр бүлээ бодон ажлаа үргэлжлүүлэхийг хичээсэн боловч хамт олон нь харилцахаа байж, үг хэлээр доромжилж, аливаа дотоод ажилд гадуурхагдах болсон тул ажлын бүтээмж нь муудаж эцэстээ халагдах өргөдлөө бичжээ. Харин түүнд өөр газарт ажиллах шаардлага байвч зориг нь хүрэхгүй явна.

Тиймээс ЛГБТ хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг эрх зүйн хувьд сайтар хангаж өгөх хэрэгтэй байна. Ядаж л Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн дээр дурдсан ялгаварлан гадуурхахгүй байх заалтад ХҮЙСИЙН ЧИГ БАРИМЖАА гэдэг үгийг нэмж оруулах хэрэгтэй юм. Нөгөө талаас гадуурхагдсанаас болоод үндэслэлгүйгээр ажлаас халагдсан, цалин мөнгөний хувьд ялгаварлагдсан гэх мэтийн өөрт тохиолдсон хууль бус үйлдлүүдийг дараад өнгөрдөг ЛГБТ хүмүүсийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.3-д зааснаар ... ялгаварлан гадуурхсан албан тушаалтныг 5000-25000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 50000-100000 төгрөгөөр торгох заалтыг чангаруулах хэрэгтэй юм. Үүнээс гадна гадаадын хөгжингүй орнууд ЛГБТ хүмүүсийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, бэхжүүлэх талд авсан арга хэмжээ, туршлагыг нутагшуулах боломжтой билээ.

Niitlel 1 yrunhii2. Хөдөлмөрлөх санаа байвч сачий нь хүрэхгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд /ХБИ/

Осолд орсноос болоод өрөөсөн хөлөө тайруулсан иргэн н.Болдбаатар дөрвөн жилийн өмнөх шигээ нягтлан бодогчийн ажлаа хийхсэн гэж мөрөөднө. Тэрээр ажлын зарын дагуу нэлээд олон газраар оржээ. Ихэнх ажил олгогчид түүний мэдлэг чадвар, туршлага хэр вэ гэдгээс илүү өрөөсөн хөлгүй, ажилд авлаа гэхэд цагтаа ирж чадах эсэх, тогтмол машинаар хүргэж өгөх хүн байдаг эсэхт анхаарал хандуулсан байна. Зарим байгууллагын ресепшн түүнийг гаднаас нь хараад л манайх ийм хүн авахгүй байх, захирал завгүй байгаа тул дараа ир хэмээн гадуурхжээ. ХБИ-д боловсрол мэдлэг олох газрууд болон нийтийн тээврийн хэрэгсэл, барилга байгууламж гээд нийгэмших хэрэгцээнд нь хүртээмжтэй зүйл тун ховор нь ялгаварлагдан гадуурхагдаж урам нь хугарсан н.Болдбаатарын сэтгэлийг улам гонсойлгож, би ч чадахгүй нь гэж бодоход хүрчээ. Мөн эхнэр нь ажил хайхаар гарах бүрт чамд угаасаа ажил олдохгүй, гадуур дэмий яваад хэрэггүй гэж үглэсээр байдаг нь түүнийг гэрийн “буг” болох шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. н.Болдбаатарт ажил хөдөлмөр эрхлэх санаа байвч сачий нь хүрэхгүй хэвтэнэ. Эд эрхтхэн дутуудаа хүрэхгүй байгаа юм биш хөдөлмөрлөх эрхээр хангаж өгөхгүй байгаад л учир бий.

Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа ХБИ-ийн тоо нь одоо хүртэл маргаантай асуудал хэвээрээ. Үндэсний статистикийн хороо ХБИ-ийн тоог 117 мянга гаруй гэсэн бол 121 мянга гэсэн батлагдаагүй мэдээлэл дийлэнх баримтуудад ашиглагджээ. 2004 онд явуулсан түүвэр судалгаанаас өөр энэ бүлгийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх дэлгэрэнгүй судалгаа өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Дээрх судалгаагаар ХБИ-ийн 26,4% нь хөдөлмөр эрхэлдэг гэжээ. Хөдөлмөр эрхэлж байгаа ХБИ-ийн 56,9% нь хувиараа ажилладаг, 16,4% нь гэр бүлийн бизнест цалин хөлсгүй оролцогч, 12,8% нь гэрээрээ ажилладаг гэсэн дүн гарчээ. Эндээс харахад зөвхөн 14% нь л төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад хуулийн дагуу ажиллаж байгаа юм.

ХБИ хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байгаа нь хуулийн заалт хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй, хариуцлагын тогтолцоо сул, ажлын байран дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах орчин бүрдээгүй болон ажил олгогч нарын сөрөг хандлага нь тэднийг хөдөлмөрлөх эрхээ эдлэхэд нь саад болж байна. Мөн бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст банк санхүүгийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй гэсэн агуулгаар зээл өгөхөөс аль болох зайлах, татгалзах нь ажиглагдаж байна.
Иймээс л янз бүрийн шалтгаанаар хөгжлийн бэрхшээлтэй болсон бидэн шиг хүмүүс хувиараа ажиллах нэрийн дор багахан орлоготой амьдралыг сонгож байгаа. Харин хуулийн дагуу эрхээ эдлэн ажиллаж буй цөөн тооны хэд нь олигтой цалин хангамж авч байгаа тохиолдол хэр байгаа бол...  

ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлт гэхээр гар урлал /эсгий урлал/, жижиглэн худалдаа гэх мэт орлого багатай явцуу хүрээнд барьж, тэр раман дотроо хавтгайруулан хашдаг ойлголтыг халах цаг нь болжээ.

Эрх зүйн орчныг эргэж харахаас гадна ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг зохицуулдаг төрийн албан ёсны нэгдсэн газар байхгүй болохоор хаана хандахаа мэддэггүй тул тэдэнд зориулсан нэгдсэн мэдээллийн сүлжээ бий болгох хэрэгтэй байна. Мөн тэдний гэр бүл, ойр дотны хүмүүст бас сургалт явуулмаар санагддаг. Манай энэ яаж ажил хийх вэ дээ чадахгүй, бид чамайг тэжээнэ гэртээ зүгээр л байж бай, хэн ийм хүнээр ажил хийлгэх вэ гэх мэтээр буруу итгэл үнэмшилтэй байх, цаашилбал бүр ад шоо үзэх нь элдэв дарамтанд оруулах үндэс болдог нь нууц биш юм.  

Niitlel 1 yrunhii3.   Хөдөлмөрлөх эрхгүй “хөгшчүүл”

Нас дээр гараагүй ч хөдөлмөрийн зах зээлд хөгшин гэж гологдох бүлэг хүмүүсийг мартаж болохгүй. Тэдний төлөөлөл нь иргэн н.Чулуунчимэг. Хорь гаруй жил багшилж боломжийн цалин авдаг байсан ч хувийн сургууль нь хаагдаж ажилгүйчүүдийн тоог нэгээр нэмжээ. Улсын сургуульд орон тоо бараг гардаггүй бөгөөд өөр хувийн сургуулиудын хүний нөөцийн ажилчидтай уулзсан боловч тэтгэврийн нас дөхсөн тул ажилд авах боломжгүй, бид тогтвор суурьшилтай ажиллах хүн хайж байгаа гээд халгаасангүй. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бодоход хөдөлмөрлөх бүрэн боломжтой боловч нас гэдэг ганцхан үзүүлэлтээр гадуурхагдан хөдөлмөрлөх эрхээ эдэлж чадахгүй байна. н.Чулуунчимэг байрныхаа хананд гэрээр давтлага өгнө хэмээн наасан зарынхаа хариуг хүлээсээр л сууна.

Үндэсний статистикийн хорооны 2013 оны тайланд тэмдэглэснээр ажилгүй иргэдийн тоог насны бүтцээр ангилбал 40-49 насныхан 20 хувийг эзэлж байна. Ажилгүйчүүд гэж нэрлэгдэх эдгээр хүмүүсийн цаана ажил хайх итгэлгүй үлдсэн олон мянган “хөгшчүүл” н.Чулуунчимэгийн адил хувь тавилантайгаа эвлэрч гэртээ ач зээгээ харж суугаа биз.

Явсан нохой яс зуух биш мах идэх нөхцөл хэзээ бүрдэх вэ, төрийн түшээд минь ээ?!! Хүнийг хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж болохгүй хэмээн тусгаад байгаа ч хэрэгждэггүй юм бол ялгаварлан гадуурхалтын эсрэг бие даасан хуультай болвол яасан юм бэ? Төр болон ТББ, иргэдийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд ялгаварлах үзэгдлийг бууруулах арга зам, туршлагыг сайтар судлах, анхааран үзэх цаг болжээ.
Д.Идэржаргал
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 19 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 26 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 47 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 49 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК