Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдаагүй гээд жил бүр мянган иргэнээ алдсаар байх уу?

2014-11-29
0
ЖИРГЭХ
Энэ бол дэлхийн дунджаас долоо дахин их хүн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн үг.  Жил бүр мянган иргэн ажлын байрандаа амиа алдаж, мянган гэр бүл эмтэрч үлдэнэ гэдэг аюулын харанга биш гэж үү.

1ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ
МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ ЦУВРАЛ 


Олон улсын Хөдөлмөрийн байгууллага зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдаагүйгээс болж манай дэлхийд жилд 2.3 сая хүн амиа алдаж, 317 сая хүн гэмтэл бэртэл авдаг хэмээн мэдээлжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хайнга байдал нь ДНБ-ний дөрвөн хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирлыг улс оронд авчирдаг байна. Харин энэ үзүүлэлт манай улсын хувьд хэр байж, ямар хохирол амссан талаар тоймтой, үнэн бодитой тайлан мэдээлэл олоход үхрийн эвэр дээр цас тогтоох шиг хэцүү юм. Учир нь мэргэжлийн хяналт, цагдаа, үйлвэрчний байгууллагуудаас гаргасан мэдээлэл хэт зөрүүтэй байгаа юм. Тиймээс ганцхан салбараар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хэр байгааг дүгнэе.

        Барилгын салбар хөдөлмөрийн аюулгүй байдлын хувьд дээрээ ч доороо ч хөлөө олохгүй байна

    Нийслэлийн МХЕГ-ын мэдээлснээр 2012 онд баригдаж буй барилгатай холбоотой Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн журам зөрчигдсөн 37 хэрэг бүртгэжээ. Үүнээс 26 буюу 70.2 хувь нь хүний амь нас хохирсон байна гэжээ. Гэтэл 2012 оны зөвхөн есдүгээр сард хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй зөрчигдсөний улмаас

• 9 сарын 19-нд ХУД-ийн 18-р сургуулийн хажуугийн барилгын найман давхраас хоёр ажилтан унаж хүнд бэртсэн.
• 9 сарын 18-нд Төрийн ордны хамгаалалтын хашааны хажуугаар явж байсан охины толгой дээрээс тоосго унаж гэмтээсэн.
• 9 сарын 17-нд ШУТИС-ийн оюутан 20 настай У “Тэнгис” кино театрын хажууд баригдаж буй барилгын төмөрт цохиулж амиа алдсан.
• 9 сарын 11-нд ХУД-ийн 15-р  хороонд  баригдаж буй  “Натур хаус” компанийн орон сууцны барилгаас туслах ажилтан 42 настай Э хананд бэхэлгээ хийж байгаад найман давхраас унаж амиа алдсан.
• 9 сарын 11-нд ХУД-ийн 15-р  хороонд  баригдаж буй  “Страйк” компанийн барилгад  туслах ажилтнаар ажиллаж байсан 15 настай Д барилгын шат нурснаас есөн давхраас унаж хүнд гэмтсэн.
• 9 сарын 8-нд  “Хурд” группийн захиалгаар баригдсан “Рапид харш” орон сууцны барилгын кран хугарч 26 настай жолооч залуу амиа алдсан.
• 9 сарын 3-нд БГД-ийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран 12 настай охин Е-ийн дээрээс нурж амь насыг нь хохироосон. Кранд даруулсан машины жолооч хүнд бэртсэн.
• 9 сарын 3-нд БЗД-ийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын хашаан дотор үерийн ус зайлуулах нүхэнд 57 настай Г унаж нас барсан.
• 9 сарын 3-нд СХД-ийн 22 дугаар хороо, “Бридж констракшн” ХХК-ийн барьж байсан барилгын дөрвөн давхраас БНАСАУ-ын иргэн унаж нас барсан гээд арван хэрэг гарсан байгаа юм.

Дээрх тоон баримтуудыг харьцуулахад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангагдаагүйн улмаас гарсан ослуудыг нуун дарагдуулах явдал олон байна хэмээн дүгнэж болох юм.
Мөн МХБ-ын 2012 оны судалгаанд нийт барилгын 86 хувь  нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна. Тодруулж хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын төсөвт өртгөөс нэг хувийг хөдөлмөр аюулгүй байдлыг хангахад зориулна гэж заасан байдаг. Гэтэл төсөвт өртөг тусгагдаагүй байжээ. Эндээс барилга бүрийн ард албан тушаалын болон авлигын хэрэг нуугдаж бай¬гаа нь харагдаж байна.
Өнгөрсөн онд Их хурлын даргын захирамжаар Барилгын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиуд болон бусад хууль тогтоомжийн биелэлтийг шалгах үүрэгтэй байгуулагдсан ажлын хэсгийн мэдээлснээр 596 барилгад шалгалт хийхэд 70 гаруй хувь нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хангаагүй байсан аж.
Барилгын салбарын хариуцлагагүй байдлын улмаас энгийн иргэд амь насаараа хохирдог уламжлал 2013 онд ч мөн олон давтагдсан. Ямар сайндаа л иргэд “алдсан хүн арван тамтай, авсан хүн ганц тамтай” хэмээн хулгайч хийгээд хохирогчийг дүрсэлдэг шиг нийслэл хотдоо ном уншуулъя, баялагийн хараал нь барилгын салбарт хүрсэн юм биш биз хэмээн халаглан ярих болсон. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хувьд барилгын салбар ийнхүү дээр доороо хөлөө олохгүй бужигналдаж байна.

        Хууль нь өөрөө, хэрэгжилт нь ч бас гууль
    Зөвхөн барилгын салбараар дүгнэхэд л 2012 онд баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа нь харагдсан биз. Хуулийн хэрэгжилт муу байгаагаас гадна энэхүү хуульд засч залруулах олон асуудал байна. Эдгээр асуудлууд хэрэгжилт муу байхад ихээхэн нөлөөлж байгаа юм.
Дээрх хуульд хэн удирдагч байх, хэн мэдээ тайланг нь нэгтгэх, хяналтын байцаагчдын тоо  зэрэг тогтсон зүйлүүдийг тодорхой тусгаж өгөөгүй. Үүний улмаас зуун ямаанд жаран ухнын үлгэр болжээ. Нийслэлийн 43 мянган аж ахуйн нэгж байдаг, харин улсын хэмжээнд ердөө хөдөлмөрийн хяналтын 45 байцаагч ажилладаг гээд боддоо. Хяналт хийх хүн нь хүртэлцэхгүй байхад хэрэгжилт, хариуцлага сул байхаас яах билээ. Эндээс бодлогын хэрэгжилт, хяналтын тогтолцоо хоёрын уялдаа холбоо маш муу байгааг харж болно.
Өөр нэгэн зүйл нь энэ хуулийн наймдугаар бүлэг буюу хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг арай л бага хэмжээгээр баталжээ.
•  36.1.Ажил олгогчийн буруутай үйл ажиллагааны улмаас үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан бол 350 000-500 000 төгрөгөөр
•  36.2.Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого хоѐр ба түүнээс дээш удаа гарсан тохиолдолд албан тушаалтныг 1 000 000-2 000 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 1 500 000-3 000 000 төгрөгөөр
• 36.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогыг нуун дарагдуулсан албан тушаалтныг 100 000-200 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 200 000-250 000 төгрөгөөр
• 36.4.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлагыг хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг 200 000-250 000 төгрөгөөр
•   36.5.Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж байгуулах, машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад өгөх, даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлагын талаар мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж, хөдөлмөрийн эрүүл ахуйн дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөл аваагүй албан тушаалтныг 300 000-600 000, аж ахуйн нэгж, байгууллагыг 600 000-750 000 төгрөгөөр
•  36.6.Хөгжлийн бэрхшээлтэй болсон, хөдөлмөрийн чадвар алдсан шалтгаан, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг буруу тогтоосон холбогдох албан тушаалтан болон эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын гишүүнийг 25 000-50 000 төгрөгөөр торгоно гэжээ. Хүний амь нас, эрүүл мэнд хохирч байхад 25 мянгаас гурван сая төгрөгөөр торгоод өнгөрнө гэдэг байж боломгүй шийтгэл шиг санагдана.

Мөн хуульд мэргэжлээс шалгаалсан өвчний тухай нэмэлт бүлэг оруулах хэрэгтэй байгаа юм. 2005-2011 онд мэргэжлээс шалтгаалсан өвчний 1321 тохиолдол шинээр бүртгэгджээ гэхээс өөр мэдээлэл алга. Тиймээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бүртгэх журмыг боловсронгуй болгох хэрэгтэй. Бүр өвчний судалгаа, үнэлгээг салбар тус бүрээр хийж, мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтыг шинэчлэн боловсруулах шаардлагатай байна.

Хууль нь ч, хэрэгжилт нь ч муу байгааг ард иргэд баримттай, баритмгүй тодоос тод харж байна. Жилд 1000-1500 хүн үйлдвэрлэлийн ослоор амиа алдаж байна хэмээн Д.Батзандан тэргүүтэй ажлын хэсэг мэдээлсэн. Энэ бол дэлхийн дунджаас долоо дахин их хүн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл хангагдаагүйгээс амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна гэсэн үг.  Жил бүр мянган иргэн ажлын байрандаа амиа алдаж, мянган гэр бүл эмтэрч үлдэнэ гэдэг аюулын харанга биш гэж үү.

Д.Идэржаргал
www.24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (202.179.12.6)
    ХАБЭА-н мэргэжилтэн инженертэй болох хэрэгтэй
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Иргэн (202.179.11.226)
    Ажлын талбайд ажилтан нас барвал ар гэрт нь компанаас болон улсаас хэдийг өгөх вэ гэдгийг тодорхой болгооч
    2014 оны 11 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 3 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 19 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 26 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 47 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 49 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК