Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Агаарын бохирдлыг шинэ технологиуд бууруулна гэж үзэж байна

2014-11-28
0
ЖИРГЭХ

c09a35a4ff49a91db60c9fb6d7e5417e_large“Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах арга зам, боломжууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлэг өнөөдөр БОНХЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд боллоо.

Хэлэлцүүлгийг БОНХЯ, ШУА, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран зохион байгуулав. Хурлын нээлтэд БОНХ-ийн сайд, УИХ-ын гишүүн С.Оюун, ШУА-ийн  Ерөнхийлөгч Б.Энхтүвшин, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга  Ж.Эрдэнэцогт болон холбогдох албаныхан оролцлоо.

 Тус хэлэлцүүлэг нь агаарын бохирдлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, нийгэмд учруулж байгаа тулгамдсан асуудлуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан гаргах, агаарын бохирдлыг бууруулах арга замыг боловсруулахад эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Энэхүү хэлэлцүүлгийг  “Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний технологийн үр ашгийг дээшлүүлэх”, “Шинэ технологи, дэвшилтэт арга”, “Нийслэлийн агаарын бохирдлын төлөв байдал” гэсэн үндсэн гурван чиглэлээр явуулав.

 Хуралд агаарын бохирдлын төлөв байдал, эрчим хүчний зөв зохистой хэрэглээ болон бохирдлыг бууруулах арга, технологийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ технологи, дэвшилтэт зарим аргын талаар олон улсын туршлага, шинжлэх ухаан, орчин үеийн технологид тулгуурласан байгаль орчинд ээлтэй эрчим хүч, барилга, тээврийн салбарын төслүүд хэрэгжүүлэх боломжийг танилцуулсан юм.

ШУТИС-ийн харьяа Дулаан техник үйлдвэр экологийн хүрээлэнгийн зуух туршилтын лабораторийн эрхлэгч  Б.Аюушжав ярихдаа, Манай лабораторид гэрийн болон усан халаалтын зуухнуудын утааны хийтэй ялгарч байгаа хүхэр, азот, СО-гийн хэмжээ ямар хэмжээтэй гарч байна гэдгийг туршин үр дүнг нь боловсруулж өгдөг. Дээрээсээ шаталттай, дээшээ татдаг зуухыг халаалтанд хэрэглэхэд сайн. Яагаад гэвэл нүүрс хийгээд, дээр нь модоо хийгээд шатаадаг. Нүүрс өөрөө халдаг, халахдаа дэгдэмхий эд ялгаруулдаг. Үүнийг нь шаталтандаа сороод бүрэн шатааж байгаа учир сайн, сайжруулсан зуух юм, халаалтанд хэрэглэхэд тохиромжтой. Агаарын бохирдлын хувьд стандарт болон төслийн шалгуур үзүүлэлттэй нийцэж байгаа. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад зохих нөлөө үзүүлж байгаа.  Иргэд зуухандаа нүүрсээ хийгээд, дээрээс нь модоо хийгээд зөв галлах хэрэгтэй.  Иргэд анхны  шаталтаа зөв хийгээд, шатсаны дараа цогон дээр нь ахиад нүүрсээ хийдэг. Энэ нь буруу галлагаа болж байгаа юм. Тэгэхээр иргэдийн өөрсдийн ухамсар, үйл ажиллагаатай холбоотой. Зуухыг нүдээр харахад мэдэгддэг. Зөв галласан зуухнаас цайвар, шингэн утаа гардаг бол буруу галласан зуухны утаа хар өнгөтэй, гэрийн дээвэр болон хөрсөн дээр тортог бууж өгдөг” гэлээ.

“”Шинэ зуун-эрчим хүч” ТББ-ын тэргүүн Г.Сүхбаатар Дулааны эрчлүүрт үүсгүүртэй халаалтын цахилгаан тогоог танилцуулав. Энэ нь 60 мкв талбайг халаах зориулалттай, хоёр дахин бага цахилгаан зарцуулах учир эдийн засгийн хэмнэлттэй, бусад төрлийн цахилгаан халаагуураас 40 хувь бага цахилгаан хэрэглэх дулааны үүсгүүр аж. Хэрэглэгчид нүүрс түлдэг мөнгөө нэг сая хоёр зуун мянган төгрөгийн үнэтэй энэхүү цахилгаан үүсгүүрт зарцуулна гэсэн үг юм.

Хуралд оролцогчид гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна цахилгаан дулааны эрчим хүч гарган авахад шатдаг хийг ашиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлснээр утаанаас сална. Гэхдээ ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа, хөрөнгө хүч шаардлагатай тул зүгээр хараад суултай биш, сайжруулсан зуух, түлш болон одоо энэ хэрэгжүүлж байгаа ажлуудаа ярихаас өөр аргагүй гэж байлаа. Хуралд 80 орчим эрдэм шинжилгээний ажилтан, төрийн байгууллага болон хувийн хэвшлийн байгууллагынхан оролцов.


0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    14 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    51 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    54 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    1 цаг 55 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 5 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    2 цаг 59 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 2 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 18 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 2 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    4 цаг 50 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 5 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 46 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 10 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 13 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 19 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 26 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 47 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 49 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК