Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сонгдо” эмнэлгийн Н.Болдсайхан эмч миний хүүг ”мөнгө” гэж харсан

2014-11-26
0
ЖИРГЭХ
“Танай хүүхдийг амраах гээд аваад ирсэн. Залуу хүн байж яах гэж Ерөнхий сайдын зөвлөх хийж явсан юм.
index    Н.Болдсайхан эмч М.Тулгыг өдрийн 300 мянгаар эмчилчихээд “эрүүл” болсон гэж үзжээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх хуурай өлсгөлөн зарлаж батлан даалтад гарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд байгаа билээ. Тэгвэл  түүнтэй хамт хоригдож буй М.Тулга нарын цагдан хорих хугацааг сунгасан.  Өөрөөр хэлбэл, хоёр хөл нь мэдээгүй болж тэргэнцэртэй байгаа  М.Тулгын цагдан хорих хугацааг сунгаад багагүй хугацаа өнгөрлөө. Залуу хүн хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу иргэдийн эгнээ рүү шилжих дээрээ тулчихсан байхад цагдан хорих хугацааг сунгасанд ар гэрийнхэн нь болоод өмгөөлөгч нь гомдолтой байгаа юм. 

Мөн М.Тулгыг яаралтай хэвтэн эмчлүүлэх ёстой гэсэн албан бичгийг “Сонгдо” эмнэлгийн захирал Н.Болдсайхан гаргаж өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч “Сонгдо” эмнэлэгт нуруу, нугасны мэргэжлийн эмч, эмчилгээ байдаггүйгээс М.Тулга зөвхөн хоолойгоо эдгээгээд л гарсан гэдэг. Улмаар мэдээгүй болсон хөлөнд нь ямар ч өөрчлөлт ороогүй буюу дээрдсэн зүйл байхгүй байхад нь “Сонгдо” эмнэлгийн эмч Н.Болдсайхан энэ хүнийг үргэлжлүүлэн хорьж болно хэмээн бичиг гаргаж өгсөн  нь батлан даалтад гарах хугацааг сунгах шалтгаан болсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлээд байгаа билээ.

Тэрбээр “Сонгдо” эмнэлэгт 18 хоног хэвтэхдээ нэг өдрийн  300 гаруй мянга,  14 хоногийн 4.2 сая  төгрөг зарцуулсан байдаг. Мэдээж энгийн ард иргэдийн хувьд өдрийн 300 мянгын эмнэлэгт хэвтэнэ гэдэг хэцүү. Гэвч хүүхдээ эрүүл болж байвал эцэг, эх тэр мөнгийг яаж ийж байгаад л олох нь тодорхой. Харамсалтай нь бие нь сайжраагүйгээс гадна, эмчилж чадаагүй байж цаашид хориход болно гэх тайлбарыг өгсөнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм. 

М.Тулгын ар гэрийнхний зүгээс  Н.Болдсайхан эмчийг хэн нэгний талд үйлчлээд байна гэж хардахад хүрээд байгаагаа онцолж байсан юм.  Учир нь бие нь маш муу, яаралтай хэвтүүл гэж өөрөө бичиг сэлт гаргаж өгсөн хэрнээ эмнэлэгт багагүй мөнгө төгрөг зарцуулж эмчлүүлсэн ч дээрдсэн зүйлгүй байхад буцаад хоригдоход зүгээр гэсэн албан бичиг гаргасан нь Н.Болдсайхан эмчийг хэн нэгний ятгалганд орсон уу?. Эсвэл АТГ-ын тушаал заавраар хөдөлж байна уу гэх хардлагыг бий болгоод байгаа гэнэ.

М.Эрхэмхүү: Н.Болдсайхан эмч миний хүүд нурууны чинь мөгөөрс рүү хадаас хатгасан ч зүгээр гэж хэлсэн

Энэ талаар М.Мулгын ээж  М.Эрхэмхүүтэй ярилцлаа.

-Танай хүү “Сонгдо” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэсэн. Ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Тэнд хэвтээд ямар ч үр дүн өгөөгүй. Нуруу нугасны нарийн мэргэжлийн эмчгүй юм билээ. Хэрэв миний хүүгийн эрүүл мэнд зүгээр байсан бол яах гэж тэр хувийн эмнэлэг рүү авч  явсан байж таарах вэ. Хоолой нь  өвдсөн бол 461-р ангийн эмнэлэгт эмчилчихнэ биз дээ.  Энэ нь надад сэжиг төрүүлээд байна.  Миний хүүг ердөө л мөнгө  гэж харж байна

-Гадаадын эмнэлгүүдээс яаралтай эмчилгээ хийлгэ гэсэн бичиг ирсэн гэсэн. Түүнийгээ АТГ-ынханд учирласан уу?
- Аргаа бараад гадаадын эмнэлгүүдэд зураг, шинжилгээг нь явуулахад бүгд л хагалгаа хийлгэх  шаардлагатай, яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдэг хариу ирж байна. Гэтэл миний хүүг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гээд л хориод байдаг. Гэтэл миний хүү өнөөдөр тэргэнцэр дээр л сууж байна шүү дээ.

-“Сонгдо” эмнэлгийг шалгуулна гэл үү?
-Тэгсэн.  Эмчлэгч эмч нь миний хүүг тавласан байна лээ. Нададч  гэсэн гомдмоор үг хэлсэн.  “Танай хүүхдийг амраах гээд аваад ирсэн. Залуу хүн байж яах гэж Ерөнхий сайдын зөвлөх хийж явсан юм. Энэ  насан дээр ийм юм хийх ёсгүй. Хүүгийн чинь бие зүгээр байгаа. Бараг нурууны мөгөөрс рүү нь  хадаас хатгасан ч зүгээр” гэх ухааны  юм ярьсан. Эмч хүний амнаас ийм үг гарч байхад би яаж итгэх юм бэ. Хүү дээр маань ороод “Чи зүгээр байгаа. Бос. Битгий эмнэлгийн нэр хүнд гутаагаад бай” гэх зэргээр доромжилсоор байгаад л сүүлдээ өөрөө “гаръя” гээд гарсан. “Сонгдо”-гоос гаргая гэж хэлээгүй байхад л өөрөө гарая гэж бүр гуйж байсан. Тийм л хэцүү нөхцөлд байсан. “Сонгдо” эмнэлэг бол мөнгөний байгууллага юм билээ. Энэ эмнэлгийн талаар гомдолтой зүйл зөндөө байгаа ч бидэнд баримт нотолгоо гээд байх зүйл алга. Зөвхөн би өөрөө тэр баримт, нотолгоо нь болчихоод байна.

Юутай ч Н.Болдсайхан эмчийн М.Тулгыг эмнэлэгт хэвтэхээс өмнө гаргаж өгсөн алба бичгийг дор хавсаргаж байна.

636e1da80bf4cae6original/24tsag.mn/


0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (112.72.13.91)
    Үнэхээт сонгдогийнхонд өвчтөнүүд нь мөнгө болж л харагддаг юм байна лээ. Баахан үнэтэй эм шахаад л, өдөр хоног сунгаад байж байдаг юм бна лээ. Даан ч аварч эдгээдэг нь ховор бололтой. өвчтөн хүндрэхээр улсын эмнэлэгрүү л түлхдэгюм бна лээ.
    2015 оны 03 сарын 07 | Хариулах
  • баагий (203.91.117.4)
    энэ одоо сонгдо гэж гадаад үг юм уу монгол үг юм бол монгол хэлний дүрмээр бич сонго доо гэж
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Монгол (27.123.215.222)
    За болио Балдсайхан эмч бол монголын сор эмч шүү. Тэр Тулга гэдэг нөхөр идэж уусан нь тогтоогдсон бол ялаа үүрээд шорондоо яв. Битгий сайхан эмчийн минь нэр хүндэд халдах гээд бай. Тэр Тулга цоо эрүүл байж албаар өвчин зохиож ялаас мултрах арга байгүй юу. Шорондоо яв ялаа эдэл ***** минь.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (202.21.117.228)
    энэ эмнэлэг Болдсайхныг авснаас хойш бүр хэрэггүй болсон Би эмэгтэйчүүдийн эмнэлэгт нь хэвтэж өндгөвны хавдар гээд хэвтэж усан хаванг соруулсан боловч удахгүй дахиж усан хаван гарч ирсэн. Эмчид үзүүлж байхад Болдсайхан нь нэг хүүхэн дагуулж орч ирчихээд энэ хүнийг үз энэ тэр гээд зогч байхийм Би энд үзүүлж бн ш дээ гэхэд огт тоосон шинжгүй зогч басан. Энэ балай юмнаас энэ эмнэлгийг салгаач ээ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.192.94)
    bitgii songo
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • zochin (103.26.192.94)
    Songdo emnelgiig ***** songo humuusee
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (122.201.21.3)
    сонгдо үхлийн ирмэгт багйаа хүн авахдаа дуртйа газар юм байна лээ тэртэй тэргүй удахгүй болсон хүнд хэсэг эм тариа шахаад нөгөө ертөнц рүү явуулна тэгээд нилээдгүй их мөнгийг зовлонд учирсан хүмүүсээс ичих ч үгүй авдаг даа ёстой онцгүй санагдсан
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочид (122.201.21.3)
    Болдсайхан гэж новшийн хулгач байна аадаа тэднээ эмнэлэгт эмчлуулсэн болгон ухээд байгаа шуу саяхан гэхэд сэтгуулч Дашрэнчинд 10 гаран сая тугругуур найдвартай гэж хагалгаа хийгээд алсан
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • a (112.72.13.131)
    araa daaj chadahgui baij yasan ikh mongo tuudag pida ve? heden terbumaar ni idej uuj chadsan baij er hun shig yalaa uur bandi min
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • ЗОЧИН (202.179.13.27)
    ШИНЖИЛГЭЭНИЙ ҮНЭ НЬ 6-Р САРААС ХОЙШ 50/ ХУВИАР НЭМЭГДСЭН ҮЙЧИЛГЭЭ НЬ САЙЖИРСАНГҮЙ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Сонгодо (202.179.20.206)
    энэ эмнэлэгт хэвтээд эдгэрсэн өвчтөнгүүд өчнөөн байгаа миний ээж Сонгодод хэвтээд олон төрлийн шинжилгээ өгч олон өвчнөөсөө салсан маш найдвартай эдгэрсэн одоо 2 жил болоход дахин өвдөх юмгүй сайхан байна та нар хүн муулахаараа арай хэтэгхий хуйларч муу хэлэх юма болимоор юм
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.91.104)
    Рентген зураг авахуулсан чинь унших эмч нь алга гээд 2 хоног явуулэ тэнэгтдэгийм даа
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.91.104)
    Сонгодо- д битгий очоорой. Их муудчихсан б.на лээ.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.180.216.211)
    СОНГОДОО ЭМНЭЛЭГ ЧИНЬ ТАЙЛАНД+ БОЛДСАЙХАН НАРЫН ХАМТАРСАН ЭМНЭЛЭГ БОЛСОН ГЭСЭН. ЭМЧ СУВИЛАГЧ НАРЫН ЦАЛИН БУУРЧ, ХООЛЫГ ҮНЭТЭЙ ӨГДӨГ БОЛСОН, УДАХГҮЙ ЭМНЭЛЭГИЙН ГАДНАХ ГАЗАРТ АВТО МАШИНАА ЗОГСООВОЛ ТӨЛБӨР АВНА, ҮЗЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНЭ ЭРС ӨССӨН ГЭЭД САЙН ЭМЧ НАР НЬ АЖЛААСАА ГАРЧ БАЙГАА ГЭСЭН. ЗӨВХӨН СОНГОДОО ГЭДЭГ ЭМНЭЛЭГ ҮЛДЭХ БАЙХДАА. БОЛДСАЙХАН БОЛ ХҮН БИШ ЭНЭ БОЛ ШУЛААЧ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (124.158.109.78)
    Болдсайхан үнэн үг хэлжээ. Бүх хүн рүү үсчээд яахав дээ. Эздээ л хэлээд өг.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (119.40.97.108)
    Энэ Болдсайхан өөрөө эрүүл хүн мөн үү?ээ дээ сумтай нөхөр шүү сайхан шалгуул
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (122.201.21.243)
    сонгодо эмнэлгийг хаалга Болдсайхан ард иргэдийг шулхаараа нэг болж байна ханаж цадахаа мэддэггүй
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.212)
    Гадны хөрөнгө оруулалтай эмнэлэгт битгий оч тийм мундаг бсан юм бол яах гэж Монголд ирдэг бнаа. Мөнгө харсан юмнууд зайлаасай. Солонгосууд ч муу хүмүүсдээ
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (124.158.93.71)
    boldsaihan nuruu medehgui medrel bur bhgui hudlaa yarij bnadaa.Buhniig meddeg doktor boloh gej tumniig huurch bolohgui ldee
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (91.224.103.51)
    Сонгдо д очвол сохорно солиорно баларна үхнэ ийм эмнэлэг шүү
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (91.224.103.51)
    Энэ эмнэлэгт шинжилгээ хийлгээд төлбөр төлж баахан эмчлүүлсэн манай 1 танил бага зэргийн цус харвалттай даралт одоо байнга их байна гээд баахан эм бичиж өгсөн байсан. Тэгээд орос руу явж шинжилгээ өгсөн чинь бөөрөндөө чулуутай тэрнээс болоод даралт нь ихдэх болсныг тодорхойлсон тэндээ эмчлүүлээд одоо зүгээр сайхан ажлаа хийгээд явж байна. Энэ эмнэлгийнхэн одоо бараг хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн байсан. Хүмүүсээ юм мэдэхгүй худлаа луйварчдад битгий мөнгө өгч өөрсдийгөө хохироогооч
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (150.129.143.212)
    Солонгос руугаа зайлаач
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.176)
    Эмчилнэ эдгээнэ гэж мөнгийг нь авчихаад үхүүлчихэж байгаа болохоор тэр авсан мөнгөө ар гэрийнхэнд нь эргүүлэн өгөх ёстой. Ёс зүй нь ерөөсөө энэ.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.126.89.176)
    Энэ эмнэлэг үйлчлүүлэгчээ зөвхөн мөнгө гэж хардаг болсон бөгөөд төлбөр нь яг цахилгааны тоолуур шиг урсч байна хэмээн тэнд үйлчлүүлсэн олон хүн ярьж байна лээ.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • sain medee (1.209.2.39)
    Solongos ylsad zohiogdoj baigaa olon ylsiin ysnii forymd mongoloos 16 hvn oroltsoj baigaa 3 dahi vdree amjilltai uabagdaj baina.odoo goktor bagch Erdenetyua iltgei tablj baina.20.0 sau voniin sanamj gereend gariin vzeg zyrah gej baina shvv.baharhaj baina
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
    • зочин
      Юугаараа бахархах вэ дээ.лекц уншаад яах юм бэ. Монголдоо ирээд чамайг үнэгүй эмчлэх болов уу. Монгол улс эрүүл мэндийн тал дээр дампуурал сүйрлийн тавцандаа аль хэдийн очсон
      2014 оны 11 сарын 26
  • Зочин (150.129.142.223)
    Болдсайхан гэж новшийн хулгач байна аадаа тэднээ эмнэлэгт эмчлуулсэн болгон ухээд байгаа шуу саяхан гэхэд сэтгуулч Дашрэнчинд 10 гаран сая тугругуур найдвартай гэж хагалгаа хийгээд алсан
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • bbb (180.149.93.14)
    нэг хүн энэ эмнэлэгт ганц хоноод нас барсн чинь ар гэрээс нь сая гурван зуу ч билэв үү мөнгө төлөөд хүнээ ав гэсэн байна лээ.
    2014 оны 11 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    24 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 1 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 4 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 5 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 15 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 9 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 12 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 29 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 13 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 0 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 15 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 20 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 23 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 29 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 36 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 57 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 59 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК