Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Баасан: Энэ онд хотын утааг бууруулахад 20.26 тэрбум төгрөг төсөвлөсөн

2014-11-25
0
ЖИРГЭХ

    95226353b4a1a97eoriginalНийслэлийн утааг багасгах олон ажлыг төрийн болон төрийн бус байгууллагууд жил бүр санаачлан хэрэгжүүлдэг. Гэтэл хотын утаа иргэдийн нүдэнд харагдахуйц багассан үзүүлэлт ажигладагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Тэгвэл “Цэвэр агаар” сангаас хотын утааг багасгах ямар ажлуудад санхүүжилт гаргаж байгаа талаар тус сангийн гүйцэтгэх захирал Д.Баасантай ярилцлаа.
 
- “Цэвэр агаарын сан”-гаас 2014-2015 онд 20 тэрбум 260 сая төгрөгийг нийслэлийн утааг бууруулахад зарцуулахаар болсон байна. Энэ мөнгөөр ямар ажлуудыг санхүүжүүлэх вэ?
 
-Энэ онд төсөвлөсөн 20.26 тэрбум төгрөгөөр сайжруулсан зуух авсан иргэдэд тотаци олгох, сайжруулсан түлш тараахтай холбоотой тээвэр, агуулах, борлуулалтын зардлыг сан- хүүжүүлэх, нүүрс шатаадаг халаал- тын зуухнуудыг татан буулгаж хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох, нийслэлийн Баян- зүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулах, хэт ачаалалтай дэд станц, ЦДАШ-ын ачааллыг хөнгөвчлөх ажлуудыг санхүүжүүлэх, хийн түлшний хэрэглээг нэмэх зорилгоор агуулахын багтаамж нэмэгдүүлэх зэрэг томоохон ажлуудыг санхүүжүүлж байна. Түүнээс гадна агаарын чанарын ухаалаг хяналтын систем бий болгох, өмнөх жилүүдэд төслөөр тараасан зуухны хяналт, тооллого, шинэ стан дартыг нутагшуулах, судалгаа шинжилгээний ажил, агаарын бохирд лыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сурталчлах зэрэг олон ажлыг санхүүжүүлдэг.

-“Цэвэр агаар” сан байгуулагдаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хотын утааг бууруулах чиглэлээр яг юу хийв?
 

-“Цэвэр агаар” сан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Монгол Улсын Засгийн газраас агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, зорилтыг санхүүжүүлдэг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд нийт 91.255 тэрбум төгрөг “Цэвэр агаар” санд төсөвлөснөөс 20 гаруй төрлийн төсөл арга хэмжээнд 73.9 тэрбум төгрөг зарцуулсан. Сайжруулсан зуухаар гэр хорооллын өрхүүдийг хангахад 19.6 тэрбум төгрөгийн тотаци, сайжруулсан түлшээр хангахад 3.99 тэрбум төгрөгийн тотаци, халаалтын зуухны шинэчлэл, өргөтгөл, төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн шугам сүлжээ байгуулах чиглэлээр 13.1 тэрбум, авто тээврийн хэрэгслээс ялгарах утаа бууруулах чиглэлээр 7.97 тэрбум, гэр хорооллын агаар хөрс орчны бохирдол бууруулах чиглэлээр 9.9 тэрбум, судалгаа шинжилгээ, сурталчилгааны чиглэлээр 2.9 тэрбум, аймаг орон нутагт агаарын бохирдол бууруулах чиглэлээр 0.7 тэрбум, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудыг урамшуулахад 0.2 тэрбум, бусад арга хэмжээнд 3.6 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Үүнээс 11.9 тэрбум төгрөгийг Төрийн санд эргэн төвлөрүүлсэн.
 
-“Цэвэр агаарын сан” утааг бууруулах төслийн хүрээнд нийт хэчнээн зуух оруулж ирсэн бэ. Түүнээс хэдийг нь гэр хорооллын айлуудад хүргэсэн бол?
 

-Монголын Мянганы сорилтын сангийн “Цэвэр агаар” төслөөр 2011- 2012 онд нийслэлийн гэр хороололд 97.8 мянга орчим зуух тараасан. Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл 45 мянган зуух тараах төслийг 2012 оноос хэрэгжүүлсэн. 2013-2014 оны галлагааны улиралд 29707 зуух тараасан. Энэ өвөл энэ төсөл үргэлжлэн хэрэгжиж үлдсэн 15 мянган зуухаа тараана.

 -Утааг багасгах ажлын хүрээнд сайжруулсан зуухыг гэр хорооллын айлуудад тарааж байгаа. Гэтэл энэ жил зуухны үнэ нэмэгдсэн байна. Энэ ямар учиртай юм бэ?

 
-Иргэд зуухны үнэ нэмэгдсэн гэж ойлгох нь буруу. Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл болон “Цэвэр агаар” сангаас иргэдэд олгож байсан татаасын хэмжээ буурсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны энэ оны зургадугаар тогтоолоор иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, цааш нь дамлан худалдаалахыг зогсоох зорилгоор олгож байсан тотцийн хэмжээг нэг зууханд 256 мянган төгрөг болгож бууруулсан. Цаашид тотаци байхгүй болох хэлбэр рүү шилжиж байна гэсэн үг. 

-Сайжруулсан гурван зуух тутмын нэгийг шагийн үнээр худалдаж байна. Төслийн хүрээнд оруулж ирж байгаа зуухыг ингэж өндөр үнэтэй худалдаж болохгүй биз дээ. Энэ асуудалд танайхаас хяналт тавьж байна уу?

 

-Төслийн зуухыг шагийн үнээр худалдаалж байгаа асуудал гарвал хууль хяналтын байгууллагад хандах хэрэгтэй. “Цэвэр агаар” сан хэдийгээр төсөл, арга хэмжээнүүдийг гардан хэрэгжүүлэгч байгууллага биш хэдий ч санхүүжилт олгож байгаа төсөл, хөтөлбөрүүдэд боломжоороо хяналт тавьж байна.
 
-Сайжруулсан зуухыг өмнө нь харьяаллын дагуу худалдаж байсан. Гэтэл энэ жил “Дүүрэг, хороо харгалзахгүй зуух олгоно” гэсэн бичгийг хорооны үүдэн дэх самбарт наасан байна. Үүгээр бизнес хийж байгаа юм биш биз дээ?

 
-Энэ бол бизнес биш. Иргэдэд боломж олгож байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь заавал өөрийн амьдардаг хороонд байрлах борлуулалтын цэгээр үйлчлүүлдэг байсан бол одоо өөртөө хамгийн ойр байгаа борлуулалтын цэг дээр очоод дүүрэг, хороо харгалзахгүй үйлчлүүлэх боломжтой болсон. Одоогоор борлуулалтын 25 цэг ажиллаж байгаа.
 
-Гэр хорооллын нэг өрх сайжруулсан зуухыг өмнөх жилд нь авсан тохиолдолд дахиж авах ёсгүй биз дээ. Гэтэл “Сайжруулсан зуухны дэвшилтэт хувилбар энэ жил гарсан. Заавал авах ёстой” гэж хорооноос нь утсаар ярьсан гэсэн гомдол байна?

 
-Тэгж болохгүй. Хэддүгээр хороо- ноос хэн гэдэг албан тушаалтан ийм зүйл ярьсан талаар Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн 318124 дугаарын утас руу мэдээлж байх хэрэгтэй байна. Асуудлыг цаг тухай бүрт нь шийдэх боломжтой.
 
 -Танай сан өвлийн улиралд утааг бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг хийж байна. Тэгвэл зун цагт танай байгууллага юу хийдэг вэ?
 

-Жилийн аль ч улиралд манай байгууллага сул зогсдоггүй. Ер нь төвийн дулаан хангамжид холбох, зуухны барилга барих гэх зэрэг улирлын чанартай ажлуудыг гол төлөв дулааны улиралд хийдэг. Тийм учраас тасралтгүй ажилладаг гэж ойлгох хэрэгтэй.
 
-Танай сан хэчнээн ажилтантай вэ. Ямар мэргэжлийн хүмүүс ажилладаг юм бол?
 
-“Цэвэр агаар” сан удирдлагатайгаа нийлээд таван ажилтантай. Эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, сэтгүүлч мэргэжлийн хүмүүс ажилладаг.

-“Цэвэр агаар” сангийн удирдлагуудтай холбоотой асуудлаас болж танай санг их хэмжээний мөнгө үр дүнгүй зарцуулдаг гэсэн хардлага иргэдийн дунд байх шиг байна. Дээрх мөнгөнөөс өнөөдрийн байдлаар хэдийг нь юунд зарцуулсан байна вэ?

 
-Өмнөх удирдлага асуудалтай байсан гэдэг нь одоо бас тийм гэсэн үг биш шүү дээ. “Цэвэр агаар” сан шилэн дансанд шилжээд удаж байна. Манай сангийн албан ёсны цахим хуудаст хэзээ, хэнд, хэдэн төгрөг, ямар зорилгоор шилжүүлсэн нь сар бүрээрээ байдаг.
 
-Жил бүр мөнгө төсөвлөж хотын утааг бууруулах ажил хийдэг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Цаашид утааг яаж багасгаж болох вэ?
 

-Гэр хорооллыг орон сууц- жуулахаас гадна цахилгаан дулааны эрчим хүч гарган авахад шатдаг хий ашиглах арга хэмжээг тууштай хэрэгжүүлснээр утаанаас сална даа. Гэхдээ ийм арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой цаг хугацаа, хөрөнгө хүч шаардлагатай тул өнөөдөр бид зүгээр хараад суултай биш, сайжруулсан зуух, түлш болон одоо хэрэгжүүлж байгаа ажлуудаа ярихаас өөр аргагүй л байна.
 
-Агаарын бохирдлын хэмжээг иргэдэд мэдээлэх зорилгоор агаарын чанарын ухаалаг хяналтын системийг шинээр бий болгож, тодорхой цэгүүд дээр лед дэлгэц байрлуулсан байна.Үүнийг иргэд ямар ч хэрэггүй гэж шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг байрлуулснаар ямар үр дүнтэй юм бэ?

-Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын чанарын ухаалаг хяналтын систем байгуулах нь зүйтэй гэж үзээд Үндэсний хорооны ажлын алба тендер зарлан гүйцэтгэгчийг сонгож ажлыг нь хийлгэсэн. Харин “Цэвэр агаар” сан 327.5 сая төгрөгөөр санхүүжүүлсэн. Энэ системийн нээлтийг өнөөдөр хийхээр болсон байна лээ.
 
С.ЮМСҮРЭН


0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    24 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    40 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 1 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 4 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 5 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 15 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 9 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 12 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 29 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 13 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 0 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 15 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    5 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 20 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 23 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 29 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 36 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 46 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    6 цаг 57 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    6 цаг 59 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК