Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Усны салбарынхан өнөөдрөө дүгнэж, цаашдын зорилтоо тодорхойлов

2014-11-20
0
ЖИРГЭХ

“Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” нэртэй хэлэлцүүлэг Төрийн ордны Иргэний танхимд болж, усны салбарын төр, хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоод, ахмадууд ажилтнууд оролцлоо. Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга Ц.Бадрахын “Монгол улсын усны аюулгүй байдал, дүн шинжилгээ, цаашдын зорилт” илтгэлд дурьдсанаар нийслэл, Архангай, Говь-Алтай, Өмнөговь аймагт хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Түүнчлэн усны аюулгүй байдлын талаар хууль, тогтоомж, бодлогын баримт бичигт хэрхэн туссанд үнэлгээ хийсний үндсэн дээр цаашид хийх өөрчлөлтийн саналаа ч бэлэн болгожээ. Мөн тэрбээр Үндэсний хорооноос усны салбарт мөрдөгдөж буй хуулиудыг өөр өөр салбараас өргөн мэдүүлж байсан нь тухайн салбарын явцуу эрх ашигт хөтлөгдсөн, хоорондоо зөрчилтэй байгаа тул юун түрүүн “Усны тухай” хууль болон “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулиудыг нэгтгэсэн төслийг УИХ-д хүргүүлэх шаардлагатай байгааг хэлэлцүүлэгт оролцогсдын анхааралд хүргэлээ. Дээрх хуулиудыг нэгтгэснээр усны салбарын удирдлагын нэгдсэн, тогтвортой бүтцийг бий болгоход түлхэц болох юм байна.
13392bb16b2901ff251a68cd0b3375e8_large
Хэлэлцүүлэгт “Усны ашиглалтын барилга байгууламж, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар “Монгол Ус” ТӨҮГ-ын захирал Ц.Сосорбарам тавьсан илтгэлдээ тодорхой баримт дурьдаж, цаашид хэрхэх талаар асуудал дэвшүүллээ. Услалтын системийн барилга байгууламжийн боомт, толгойн барилга байгууламж, талбайн эзэмшил өмчлөлийн асуудал хууль зорчин хувьчилагдсан маш тодорхой болсон.

Услалтын системийг эзэмшигчид түүнийг сайжруулах талаар санаачлага гаргахгүй, тоног, төхөөрөмжийн шинэчлэл, засвар үйлчилгээ хийдэггүй, услалтын системүүдийн барилга байгууламжууд 10-40 хувийн ашиглалттай байгаад илтгэгч шүүмжлэлтэй хандаж байв. Ийм муу жишээний эзнээр Увс аймгийн Давст сумын Торхилог, Килэнцэг, Өлгий сумын Сондуульт , Баян-Өлгий аймгийн, Алтай сумын Шаргуу, Баяннуур сумын Улаан цул, Ховд аймгийн, Сэлэнгэ аймгийн, Ерөө сумын Хонгорын нурууны, Сант сумын Цагаан толгойн, Хөвсгөл аймгийн услалтын системүүд нэрлэгдэж байв. Түүнчлэн Усан цахилгаан станцуудын хувьд ч ч ашиглалт, хамгалалт хангалтгүй байгаа бөгөөд тухайлбал, Дөргөны УЦС-ийн загас өнгөрүүлэх байгууламж эвдэрсэнээс ашиглагдахгүй, загасны популяцийн орчинг бурдүүлэх боломжгуй болсон. Ашиглалтын зардал тусгагддаггүй, мэргэжлийн засвар уйлчилгээ огт хийдэггуй, ашиглалтын асуудлыг 4-6 кипавтоматикийн инженер хариуцдаг вм байна. Ер нь УЦС-уудад дэлхийн жишгээр 30 м-ээс ондор боомт загас өнгөрүүлэх байнгын ажиллагаатай байгууламжтай байдаг ч орон нутгийн буруу шаардлагаар хэдхэн хоног ажиллуулж байгаад зогсоосон, эрчим хучний байгууллагын харъяанд байгаагаас боомтын суулт, шилжилт,шүүрэлтийн хэмжээг байнга хянаж байх мониторинг хийгддэггуй, зовхон эрчим хуч уйлдвэрлэх талыг 4-5 жил хэт барьсанаас цаашид ашиглалтын найдвартай ажиллагаа хангагдахгүй байдалтай байна. Энэ байдлыг засахын тулд цаашид “Усны тухай” эцэг хуульд “Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийг нэгтгэх, усны засаглалын институцийг бий болгох, “Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай” хуулийн хүрээнд усны нөөц ашигласны төлбөрийн 55 хувь хүртэлх хэмжээнээс ус, усан орчны зохистой ашиглалт, хамгаалалт, арвижуулах, нөхөн сэргээхэд зарцуулах санхүүжилтийн байнгын эх үүсвэрийг бий болгон, тусгай сан байгуулах ажлыг хуульчлан тогтоох ажлыг ирэх онд яаралтай хийх нь зүйтэйг санал болголоо.
13392bb16b2901ff251a68cd0b3375e8_large
БОНХЯ-ны буюу Монгол төрийн усны бодлогын эрхэм зорилго нь хүний хэрэгцээ, аюулгүй орчинхангагдах явдал юм гэдгийг БОНХЯ-ны Мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм илтгэлдээ дурьдаад энэ чиглэлээр тавьсан зорилт, хэрэгжилтийн талаар мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн 2 жилд БОНХЯ хот суурин, аймаг, сумын ус хангамжийн эх үүсвэрийг тогтоох ажлыг зохион байгуулах, усны нөөцийн хайгуул судалгааны ажлын тогтоосон нөөцийг баталгаажуулах, гадаргын усны нөөцийг нэмэгдүүлэх, ус хуримтлуулах бодлогын хэрэгжилт, усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах ажлыг зохион байгуулах, усны ашиглалт, хамгаалалтад хяналт тавих, дүгнэлт гаргах, төлөвлөх, надаргын болон газрын доорхи усны хяналт шинжилгээний сүлжээг төлөвлөх, үйл ажиллагааг зохион байгуулах, усны бохирдол, төлөв байдалд үнэлгээ өгөх, бууруулах, улсын усны мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, хөтлөх чиглэлд анхаарч ажиллажээ. Түүнчлэн усны нөөцийн менежментийг Сав газрын бүтэц, зохион байгуулалтаар хийж, 29 захиргаадыг байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг зохион байгуулсан байна. Үндэсний хэмжээний болон сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлж байна.

БОНХЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга А.Оюунсувд тавьсан илтгэлдээ “Улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон усны ордыг ашиглуулах талаар Усны тухай хуульд заасны дагуу Нөхөн төлбөрийн журам боловсруулж Засгийн газрын 2014 оны 012 тоот тогтоолоор батлуулснаас хойш өнөөдрийн байдлаар 8 аж ахуйн нэгжид нөхөн төлбөр тооцож, нийт 3 тэрбум 768 сая төгрөгийн нөхөн төлбөрийн гэрээ байгуулсан. Түүнчлэн журмыг хэрэгжүүлэх хүрээнд 1976 оноос хойш хийсэн хайгуулын үр дүнгийн тайланг геологийн фондоос хуулбарлан авч, газар зүйн мэдээллийн системд шилжүүлэн, газар зүйн зурагт буулган байр зүйн зураг хийсэн” тухай дурьдлаа. Ундны усны эх үүсвэрийг хамгаалах чиглэлээр хуульд заасны дагуу унд ахуйн усан хангамжийн зориулалтаар нөөц нь тогтоогдсон газрын доорхи усны ордын тэжээлийн гадаад, дотоод мужийг тогтоон газар зүйн зурагт буулгаж, тэжээлийн мужийн зураг болон солбицол, хамгаалалтын бүс тогтоох зөвлөмжийг 19 аймаг, 82 сумын Засаг даргад хүргүүлсэн байна.  
13392bb16b2901ff251a68cd0b3375e8_large
Усны нөөцийг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний хөв цөөрмийн 6 зураг, 13 хөв цөөрмийн ажлыг Байгаль хамгаалах сангийн болон төвлөрсөн арга хэмжээний зардлаар гүйцэтгэжээ. Орхон голын урсацад тохируулаг хийх усан сан байгуулах ажлын ТЭЗҮ, Хэрлэн голын урсацыг шилжүүлэх ТЭЗҮийн урьдчилсан судалгаа, Туул голын урсацад тохируулга хийх ажлын концесс олгох бичиг баримт боловсруулах ажлыг хийж дууссан байна. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах заалтыг дагуу “Ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам”-ыг БОНХ-ийн 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн А-156 дугаар тушаалаар батлуулж, бүх ашиглагч нарын усны эх үүсвэрийг тоолууржуулах, газрын гүний ус ашигладаг томоохон ус ашиглагч байгууллагын усны нөөцөд хяналт шинжилгээ хийх ажлыг эхлүүлэн ажиллаж байна. Засгийн газраас баталсан шинэ журмаар усны үнэ тарифыг нэмэгдүүлж, ашигласан усаа хаягдлын усан санд хуримтлуулан цэвэрлэж дахин ашиглаж байгаа ус ашиглагчдын төлбөрийг хөнгөлөх эдийн засгийн урамшууллын нөхцлийг бүрдүүлснээр жилд дунджаар 73 сая тонн ус хэмнэсэн нь усны нөөцийг хамгаалах чухал ажил болсон байна. Энэ бүхэн илтгэгч А.Сувдын илтгэлээс иш татсан жишээ бөгөөд 2015 онд хийх ажлаа тэрбээр Усны тухай хуулийн зүйл, заалтын хүрээнд ийн томьёоллоо. Үүнд:

Гадаргын болон газрын доорхи уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг усны сав газар бүрээр тогтоон батлуулна. Улсын усны менежементийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх бодлого боловсруулна. Усны барилга байгууламжийг ашиглах, эзэмшихтэй холбоотой журмыг Эрчим хүч, Барилгын асуудал хариуцсан яамдтай хамтран боловсруулж батлуулна.

Рашааны хязгаарлалтын бүсийг тогтооно

Нийслэлийн усан хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээлийн мужийн хилийн зургийг боловсруулан хилийн заагийн солбицлыг батлуулна. Гол мөрний эх болон, газрын доорхи усны цэнгэг усны ордуудыг улсын болон орон нутгийн хамгаалалтанд авах талаар санал боловсруулж, шат шатны байгууллагад хүргүүлнэ. Усны салбарын мэргэжилтнүүдийн мэргэшсэн зэрэг олгох сургалтыг зохион байгуулж, зэрэг дэвийг шинэчлэнэ. Усны барилга байгууламж, УЦС, Усан сангийн мэргэжилтнүүдийгн мэргэжил дээшлүүлэх сургалтыг Донор байгууллагуудын дэмжлэгтэй зохион байгуулна.

Эгийн голын УЦС-ын техникийн зураг төсөлд дүгнэлт гаргана

Туул усан сангийн тендерийг зарлана. Цөмийн энергийн газар, “Мон Атом” ХХК- тай хамтран зарим ураны ордын Монголын талын хөрөнгийн оролцоонд усны нөөцийг үнэлж оруулна. Нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн усан хангамжийн асуудлыг шийдвэрлэх боломжийн судалгаа, зөвлөмж боловсруулна. Нийслэлийн дахин төлөвлөлтийн бүсүүдэд усны нөөцийн дүгнэлт, үерийн байгууламжийн шаардлага дүгнэлт гаргана зэргээр томьёолжээ.
 
13392bb16b2901ff251a68cd0b3375e8_large
А.Оюунсувд илтгэлдээ “Хуурай сэрүүн уур амьсгалтай, усны нөөц хомс Монгол улсад хүн ардаа цэвэр усаар хангах нүсэр ажил Засгийн газрын хэд хэдэн яамны дунд хуваагдан, нэгдсэн бодлого алдагдсанаас хөрөнгө буруу зарагдан, салбарын нэр хүнд унах шалтгаан болж байна” гэж дүгнэсэн нь “...Анхаарал татсан, эрх зүйн хүрээнд даруй шийдвэрлэх ёстой асуудал” хэмээн хэлэлцүүлэгт оролцогсод дэмжиж байв.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, УИХ-ын ХХБОБХ-ны дарга Г.Баярсайхан нарын албаны хүмүүс оролцсон “Усны салбарын ололт амжилт, цаашдын зорилт” хэлэлцүүлгээс холбогдох талуудад хандсан Зөвлөмж гаргахаар болсон байна. Уг зөвлөмж нь хоорондоо уялдаагүй хуулиудыг нэгтгэх замаар усны менежментийн тогтолцоо болон санхүүжилтийн эх үүсвэрийг тогтвортой болгох чиглэлийн эрх зүйн орчинг даруй бий болгох, усны салбарын боловсон хүчнийг бэхжүүлэх, усны сав газрын захиргаадыг бэхжүүлэх, захиргаадын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, усны мэргэжлийн байгууллагуудын уялдаа, нэгдмэл хамтын ажиллагааг сайжруулах, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд өнгөрсөн “Усны түншлэл” ТББ-ын нэгдсэн удирдлага дор үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг олон асуудалд чиглэжээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
Улаанбаатарт өнөөдөр цас орж, 0-2 хэм дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    32 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    48 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 9 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 12 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 13 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 23 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 17 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 20 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 37 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 21 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 8 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 23 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 4 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 28 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 31 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 37 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 44 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    6 цаг 54 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 5 мин
  • Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
    7 цаг 7 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Трампын 76 метр өндөр ялалтын нуман хаалга барих төслийг эцэслэн баталлаа
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • Шинэ Зеландын сонгуульд 38 настай улс төрийн шинэ эмэгтэй тоглогч хүчний харьцааг шийдэж магадгүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК