АНУ-ын Виржиниа мужийн эрдэмтдийн Олон улсын сансарын станц руу илгээхээр туршиж байсан пуужин дэлбэрчээ. “Orbital Sciences” корпорацийн зохион бүтээсэн “Антарес” хэмээх 14 давхар байшингийн өндөртэй пуужинг далайн хөвөөд туршиж эхэлснээс хойш хэдэн секундын дараа тэсэрсэн байна. Тус пуужинг Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа нисэгчдэд хоол хүнс, тоног төхөөрөмж илгээхээр төлөвлөж хөөргөсөн ба ойролцоогоор 2200 кг хангамжийн бараа ачсан байжээ. Дэлбэртийн шалтгааныг удахгүй тогтооно гэж компанийн дэд захирал Фрэнк Кулбертон мэдэгдлээ. Мөн техникийн эвдрэл, гэмтлийг хурдан засаж, пуужинг дахин туршина гэж амлав.