Дэлхий даяарын сэтгүүл зүйн уламжлалт хэв маяг аажим аажмаар царцаж, цахим сэтгүүл зүйн тэсрэлт, эзэрхийллийн шинэ үе эхэлж байна. Интернет орчин дахь мэдээллийн далай мэт хүчирхэг догшин урсгал нь жирийн нэг долгис бус дэлхий дахиныг хэрж торлосон бүхэл бүтэн сүлжээ болон хувирсан байх тул хэн нэгний бичсэн сэтгэгдэл төдий зүйл хүртэл хормын төдийд хязгааргүй орон зайд цахилгаан мэт нэвчих чадамжийг сэтгүүл зүйд буй болгосон нь мэдээллийн эрх чөлөөний хувьсал бус хувьсгал болж байгааг илэрхийлж байна.
Хуучин дээлийн хуулгаар шинэ дээл хийж болдоггүй нэгэн адил уламжлалт сэтгүүл зүйн онол суртахуун, сэтгэлгээ, хэв маягаар шинэ сэтгүүл зүй, тэр тусмаа цахим сэтгүүл зүйн мөн чанарыг тодлох, тодорхойлох боломж хязгаарлагдмал болж байна.
Ер нь интернет ертөнц дэх мэдээллийн цаг хугацаа, орон зайн түрэмгийлэл, эзэрхийлэл нь дэндүү хурдан явцтай байна. 50 сая хэрэглэгчтэй болох гэж радио 38 жил, телевиз 13 жил зарцуулсан бол интернет ердөө 4 жил зарцуулсан юм. Энэ бол хэвлэл мэдээллийн салбарт шинэ сэтгүүл зүй, тэр тусмаа Цахим сэтгүүл зүйн хөгжлийн эрчим, онцлог, нөлөөллийн хүрээг тодорхойлж байна. Энэ зүй тогтлоос шинэ зууны хэвлэл мэдээллийнхэн хүссэн ч, эс хүссэн нь ангид байх ямар ч боломжгүй болсныг онцолж байна.
Интернетээр түгж буй олон нийтэд зориулсан бүхий л мэдээ, мэдээллийг “Интернет сэтгүүл зүй”, “Онлайн сэтгүүл зүй”, "Электрон сэтгүүл зүй" гэх мэт янз бүрээр нэрлэж байгаа боловч “Цахим сэтгүүл зүй” гэх нь илүү монгол сэтгэлгээ бүхий оновчтой нэр томъёо гэж үзэж байна. Тэгээд ч Монгол Улсын хэд хэдэн хууль, тухайлбал “Цахим гарын үсгийн тухай хууль”, “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”, “Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хууль” зэрэгт “цахим гарын үсэг”, “цахим хуудас”, “цахим баримт бичиг” гэсэн нэр томъёо нэгэнт хуульчлагдсан байх тул цаашид Цахим сэтгүүл зүй хэмээн нэршүүлэх, хэвшүүлэх нь эрх зүйн үндэслэлтэй юм.
Цахим сэтгүүл зүй бол мэдээллийн технологи, сэтгүүл зүй хоёрын нэгдэлээс төрсөн мэдээллийн хязгааргүй орон зайн цогц эзэгнэл мөн бөгөөд интернетэд суурилан мэдээ, мэдээлэл цуглуулж, боловсруулж, түгээх сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа юм. Тиймээс интернетийн мэдээ, мэдээллийн далай мэт арвин урсгалаас цахим сэтгүүл зүйг ялган салгаж ярих, судлах, хөгжүүлэх нь мэргэжлийн судлаач, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын тулгамдсан асуудлын нэг болоод байна. Харамсалтай нь энэ талын тулгуур судалгаа өнөө хэр хийгдээгүй байгаа нь өнөөдөр асуудал болчихоод байна.
Цахим сэтгүүл зүй нь өнөөгийн нөхцөлд манайд хоёр үндсэн үүрэг гүйцэтгэж байна. Нэгдүгээрт, уламжлалт хэвлэл мэдээллийн мэдээллийн орон зайг тэлэх хэрэгсэл, хоёрдугаарт, иргэний сэтгүүл зүйн мэдээллийн хязгааргүй сэтгэлгээ, чөлөөт индэр болж байна. Интернэтийг өнөөдөр хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл (new media) гэж дэлхий даяар хүлээн нэгэнт зөвшөөрч эхэлжээ. Интернэт, вэб сайтууд нь хэвлэл мэдээллийн шинэ хэрэгсэл болоод зогсохгүй хэвлэл мэдээллийн бусад хэрэгслүүдийг хооронд нь холбон нэгтгэхэд нөлөөлж байна. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох сонин, сэтгүүл, телевиз, радио өөрийнхөө нийтлэл, нэвтрүүлгийн цахим хувилбарыг буй болгон дагалдуулах болсон нь нэг талаас мэдээллийнхээ хурдыг нөхөж, багтаамжаа ихэсгэж, орон зайгаа хадгалах төдийгүй тэлж байгаа хэрэг, нөгөө талаас хэвлэл мэдээллийн хэрэгслийн хэлбэрүүд нэгдэн нийлэх /media convergence/ шинэ үзэгдэл эрчимжиж буй үйл явц юм.
Цахим сэтгүүл зүйн мөн чанарыг тодорхойлох гол хүчин зүйлийн нэг нь иргэний сэтгүүл зүй /civic journalism/ болчихоод байна. Интернетийн буянаар хүн бүр мэдээллийн хэрэглэгч төдийгүй түгээгч нь болсон. Цахим сүлжээг ашиглан иргэн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөгөө дураар эдлэх болсон. Харьцангуй хямд үнээр мэдээллийг үй түмэн хүнд нэгэн зэрэг цаг алдалгүй хүргэх боломж, интерактив харьцаа, хязгааргүй орон зайг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон жирийн иргэдэд олгож байгаа нь интернетэд суурилсан Цахим сэтгүүл зүйн хөгжлийн үндсийн үндэс, утга учир нь болчихоод байна.
Цахим сэтгүүл зүй нь монгол хөрсөнд тарималжаад 13 жил, үр жимсээ өгч эхлээд дөнгөж 7 жил болж байна. Монгол Улсад одоогийн байдлаар зөвхөн мэдээллийн сайт гэхэд 120 гаруйд хүрч нэлээд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монголын сайтуудын холбоо, Мэдээллийн сайтуудын нэгдсэн ассоциаци зэрэг төрөлжсөн ТББ байгуулагдаж, Хэвлэлийн хүрээлэн, Глоб интернэшнл төв ТББ зэрэг судалгааны байгууллагуудад шинэ судлагдахууны тухайтад судалгааны ажлыг эхлүүлж эрдэм шинжилгээний хэд хэдэн хурал зохион байгуулаад байна. Их, дээд сургуулийн сэтгүүл зүйн сургалтын хөтөлбөрт Цахим сэтгүүл зүй нэгэн чухал бүрэлдэхүүн болж орсон байна. Энэ бүхнээс үзэхэд Монгол Улсад Цахим сэтгүүл зүйн хөгжлийн эхлэл нь ер бусын эзэрхийлэл мэт үзэгдэх бөгөөд эрчимжсэн 7 жил нь өмнөх 70 жилийн хураангуй мэт хөгжлийн явц хурдацтай байгаа нь анхаарал татаж байна.
Хэвлэлийн хүрээлэнгийн 2014 оны 1-р сард хийсэн тандалт судалгаанаас үзэхэд Улаанбаатар хотын 12-оос дээш насны нийт хүн амын 60 хувь нь, тэр тусмаа 12-29 насны хүн амын 75-78 хувь нь өдөр бүр интернэтэд холбогдож байна.
Интернэт хэрэглэгчдийн хамгийн их ашигладаг сайтуудыг www.gogo.mn, www.zaluu.com, www.news.mn тэргүүлж, мэдээллийн сайтуудаас мөн www.gogo.mn, www.olloo.mn, www.zaluu.com зэрэг сайтууд хамгийн хүртээмжтэй байсан юм. Эдгээр мэдээллийн сайтууд руу орохдоо интернэт хэрэглэгч 2 хүн тутмын нэг нь шууд холбогдож, 5 хүн тутмын нэг нь түлхүүр үгээр хайлт хийн google-ээр дамждаг гэжээ. Мөн Facebook-ээр дамждаг гэж судалгаанд оролцогчдын 21 хувь нь хариулсан юм. Холболтыг насны бүтцээр нь ангилбал шууд холбогддог гэж 20-29 насныхан илүүтэй хариулсан бол 12-19 насныхны түлхүү facebook-ээр дамждаг, 40-өөс дээш насныхны хувьд google-ээр хайлт хийж тухайн мэдээллийн сайтруу холбогддог нь тодорхой байна. Улаанбаатар хотын 12 ба түүнээс дээш насны нийт хүн амын 84 хувь нь ямар нэгэн байдлаар интернэт ашиглаж байна. Үүнээс 60 хувь нь өдөр бүр, 16 хувь нь 7 хоногт , 4 хувь нь 14 хоногт, 3 хувь нь сард, 1 хувь нь улиралд тус бүр нэгээс доошгүй удаа интернэт ашигладаг нь судалгаагаар тогтоогдож байна.
Эндээс үзэхэд Цахим сэтгүүл зүй нь нийтийн хэрэглээ төдийгүй харьцангуй залуусын идэвхтэй мэдээ, мэдээллийн талбар нэгэнт болсон бөгөөд мэдээллийн сайтууд маань ч өөрийн орон зайгаа эзэлж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүргээ хэрэгжүүлж байгаа нь тодорхой болж байна.
1960-аад оны эхээр электрон бүхий шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийгмийн харилцаа, соёлд нөлөөлөх тухай онол дэвшүүлсэн Маршал Мак Луй хэмээх Канадын эрдэмтэн "Мэдээллийн хэрэгслийг ойлгох нь" /1964/ номондоо “шинээр гарч ирж буй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь дамжуулж буй мэдээллээсээ илүүтэйгээр өөрөө их мэдээллийг агуулна” гэж бичсэн нь өнөөдөр биелэлээ олж байна. Өөрөөр хэлбэл интернетийн мэдээллийн урсгалд хил хязгаар гэж үгүй бөгөөд улс орон төдийгүй дэлхий дахины нийгмийн харилцаанд мэдээллийн харилцаа үлэмжхэн нөлөөтэй болохыг өгүүлсэн хэрэг юм. Энэ нь түүний амин цэг болсон цахим сэтгүүл зүйн мөн чанарыг ойлгох чухал хүчин зүйлс байна.
Юуны өмнө Цахим сэтгүүл зүй өөрийн онол суртахуун, үнэт зүйлс, үнэлэмж, үйл ажиллагааны дүрэмтэй байх учиртай. Монголын нөхцөлд интернетийн орчинг эрүүл мэдээллийн орчин болгон хувиргах эрх зүйн орчин үнэхээр дутагдаж байна. Зүйрлэбэл, хангал сайхан мориндоо хазааргүй мордчихсон яваа мэт санагдаж байна. Интернет нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл болохоос хэвлэл мэдээллийн байгууллага биш. Интернетийн мэдээ, мэдээлэл нь мэдээллийн чөлөөт урсгал болохоос бүхэлдээ Цахим сэтгүүл зүй огт биш. Гэтэл энэ бүх ойлголтыг үл ялган, юм л бол сэтгүүл зүйг булингартуулж, сэтгүүлчийг буруутгадаг гаж хандлага нийгэмд түгж байна. Энэ бүхнээс гарах арга зам нь өнөөдөр эзэнгүй мэт байгаа эрх зүйн орчинг бүрдүүлэх, төгөлдөржүүлэх явдал гэж харж байна.
Монголын цахим сэтгүүл зүйн орчин бодит, шуурхай мэдээллийн нэгэн хүчирхэг сүлжээ болон хөгжиж байгаа боловч элдэв хов жив, гүтгэлэг, доромжлол зэрэг ёс зүйгүй, шударга бус мэдээллийн талбар болчих, тэр байтугай улс үндэсний эрхэм ёс уламжлал, ариун суртахууныг толботуулах, улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй мэдээллийн урсгал хүчтэй байсаар байгаа нь санаа зовоож байна. Одоогоор Монголын нөхцөлд Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2011.02.27-ны өдөр баталсан “Тоон контентийн үйлчилгээний зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага”, мөн Монголын вэб сайтууд 2011 онд батлагдсан “Вэб сайт эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлага” зэрэг цөөхөн эрх зүйн дагнасан зохицуулалт байгаа боловч “Оюуны өмчийн зохицуулалт”, “Сөрөг контентийн зохицуулалт”, “ Мэдээлэл авах эрх, нууцын зохицуулалт” зэрэг олон зохицуулалт шил шилээ даран хүлээж байна. Мэдээллийн сайтууд бие биенийхээ мэдээ, мэдээллийг зөвшөөрөлгүйгээр дамжуулан хуулбарлах, улс төрийн нөлөөлөлд автагдах, мэдээллийн эрх чөлөөг хязгаарлах хаалтын гэрээ байгуулах зэргээр аяг ааш нь олдохгүй олон бусармаг үйлдлүүд нь ерээд оны эрхэд монголд үерлэсэн шар сонины давалгааныг зарим талаар санагдуулах болсныг энд зориуд тэмдэглэмээр байна.
Монгол Улсын хуулиудад цахим ертөнцийн эрх зүйн зохицуулалт ямар нэг хэмжээгээр байгаа боловч нэгдмэл цогц хуулийн зохицуулалт үгүйлэгдэж байгааг хэлмээр байна. Жишээ нь: Монгол Улсын Эрүүгийн хуульд “Компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг” хэмээх 25-р бүлэг, 226-229-р зүйлд Цахим гэмт хэргийн зарим бүрэлдэхүүнийг хуульчилсан зүйл бий. Цахим гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын эрх зүйн зохицуулалтын тухайд 2004.07.01-нд хүчин төгөлдөр болсон “Цахим гэмт хэргийн тухай конвенц”-ийг мэдээллийн аюулгүй байдал, интернэтийн хөгжлөөр тэргүүлэгч 37 улс одоогоор соёрхон батлаад байгааг дурдах нь зүйтэй байх. Интернетийн орчин дахь мэдээллийн харилцааг улс орон бүр ямар нэг хэмжээгээр хууль, эрх зүйн зохицуулалттай болгохыг эрмэлзэж байгаа нь тодорхой байна. Үүнтэй уялдуулж ОХУ-ын эрх зүйн орчинд анхаарал татсан сүүлийн нэгэн жишээг товч дурдахыг хүсч байна.
Энэ оны 4-р сард ОХУ-ын Төрийн Дум баталж 5-р сард Улсын Ерөнхийлөгч нь баталсан ОХУ-д блог, олон нийтийн сүлжээний харилцаа, мэдээллийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангалах шинэ хууль 8-р сарын 1-нээс мөрдөгдөж эхэлж байна. Украин дахь улс төрийн эмх замбараагүй байдлын талаар хэт чөлөөтэй мэдээлэх явдал Оросын эрх баригчдын дургүйцлийг төрүүлснээс үүдэн сайтуудын үйл ажиллагааг хянаж, үйлчилж буй дүрэм журмыг ийнхүү чангатгасан төдийгүй шинэ хуульд нийцүүлэн Терроризмтай тэмцэх тухай хуульд мөн өөрчлөлт оруулж Холбооны Аюулгүйн албаны нөлөөллийг нэмэгдүүлж, терроризмын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийг нэмэгдүүлсэн байна.
Шинэ хуульд зааснаар аливаа блог, цахим хуудас болон интернэт сайт өдөрт 3000 гаруй хандалттай бол олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэмээн бүртгүүлж ОХУ-ын Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийн тухай хуулийг дагаж мөрдөх үүрэгтэй болж байна. “Хувийн интернэт сайт болон цахим хуудас дээрээ мэдээлэл нийтлэгч этгээд” гэсэн тодорхойлолтод багтсан блогчин нь нягтлаагүй баримт материал болон тэдгээрт уншигчдын бичсэн сэтгэгдлийн өмнөөс хариуцлага хүлээх юм. Хариуцлага гэдэг нь 500 мянган рубль буюу 14 мянган ам.доллароор торгох, тэсвэл 30 хоног хүртэл үйл ажиллагааг нь хаана гэсэн үг. Мөн шинэ хуулиар Facebook, Twitter болон бусад сүлжээний мэдээ нийтлэл бүрийн хандалтын тоог хянах, Оросын Засгийн газрын агентлагуудаас олон нийтийн сүлжээнд хяналт хийх, хэрэв олон нийтийн сүлжээнүүд тэрхүү хяналт шалгалтад саад учруулбал төр, засгийн зүгээс тэдгээр сүлжээний компанийн ОХУ-ын нутаг дэвсгэр дэх үйл ажиллагааг зогсоох эрхтэй болж байна. Газарзүйн байрлалын хувьд дэлхийн хаана ч ажилдаг байгаагаас үл шалтгаалан Орос хэл дээр, Орос хэрэглэгчдэд чиглэсэн бол энэ хуулийг дагаж мөрдөх шаардлагатай болж байна
Чөлөөт хэвлэлийг эрхэмлэг Монгол Улсын тухайд ОХУ-ын хуулийн энэ орчин тийм ч таатай жишээ биш боловч ер нь яагаад улс орнууд их Цахим орчинд ингэж анхаарал хандуулж, бас ч үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх тал дээр цахим орчинд хязгаарлалт тавих болсныг судлах үзэх шаардлагатай гэж бодож байна.
1990 онд чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн үндэс тавигдаж, 1994 онд Монгол Улс анх интернетийн сүлжээнд холбогдож, 1996 онд Датаком компани интернетийн сүлжээг анх оруулж www.mol.mn монголын портал сайт ажиллаж эхэлснээр цахим сэтгүүлзүйн үндэс тавигдаж байсан бол эдүгээ түүний хөгжил, төлөвшилтийн тухай ярьж байгаа нь дэвшил мөн байна.
Цахим сэтгүүл зүй Монгол Улсад хөгжиж эхэлсэн түүх нэн шинэхэн бөгөөд түүний мөн чанарыг тодлох, судлах, сурталчлах, мэдээллийн хүчирхэг шуурхай сүлжээний хувьд нийгэмд үзүүлж буй нөлөөллийг эерэгээр ашиглах замаар төлөвшүүлэх нь сэтгүүлчдийн байгууллага, сэтгүүлч бидний эрхэм үүрэг болж байна.
Цахим сэтгүүл зүйг олон улсын жишигт хүргэн монголын хөрсөнд идээшүүлэн байршуулахдаа монгол ахуй, зан заншил, сэтгэлгээнд нийцсэн эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлж, эрх зүйн хийдэгдэл, эзгүйрлийг арилгахад төр, засаг, хууль тогтоох байгууллага анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсныг онцлон тэмдэглэж байна.
Цахим сэтгүүл зүй бол мэдээллийн технологи, сэтгүүл зүйн нэгдэлээс төрсөн мэдээллийн хязгааргүй шинэ орон зай юм. Цахим сэтгүүл зүй бол сэтгүүл зүй, мэдээллийн ертөнцийн энэ цагийн хүчирхэг хувьсгал юм. Цахим сэтгүүл зүй бол дэлхийн сэтгүүл зүй юм.
Монгол цахим сэтгүүл зүйн шинэ үе эхэллээ.

Сэтгэгдэл (4)