Улс орны хөгжлийн түүчээ болсон залууст өөрийгөө нээж, орон нутгийн хөгжилд гар бие оролцох боломжийг олгохоор “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийг UBS телевизээс санаачлан Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа. Төслийн үр дүнг өөрийн зорилго тэмүүлэлтэй залуу хүн бүрт хүргэхээр төслийн сурвалжлах багийнхан хөдөө орон нутагт ажиллаж байна. Ингээд зүүн зүгт ажиллаж байгаа ажлын хэсгээс ирүүлсэн мэдээллээс уншигч танд хүргэе.
Монгол улсын зүүн зүгийг холбосон төв зам дагуу байрлах Төв аймгийн Эрдэнэ сум нь 90 жилийн түүхтэй, хөгжиж буй сумдын нэг юм. Нийт хүн амын 50 гаруй хувийг шинэ, залуу боловсон хүчин эзэлдэг тул Эрдэнэ суманд залуусын оролцоо, санал, санаачлага чухал үүрэгтэй.
Б.Жамбалдорж \Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга\ : Манай сум бусад сумдаас нэлээд онцлогтой. Тухайлбал, нийслэл хоттой ойрхон оршихоос гадна зах зээл, эдийн засгийн өндөр чадавхитай дөрвөн томоохон хотын дунд байрладаг. Манай сумын иргэд дор бүрнээ ямар нэг хөдөлмөр эрхлэж, ажиллаж амьдарч байгаа нь сумын хөгжлийн гол үзүүлэлт болж байна гэж үзэж болно.
Мэргэжил боловсрол эзэмшсэн залуучууд төрөлх сумандаа ирж ажиллах боломжийг бүрдүүлж чадсанаар өнөөдрийн байдлаар тус суманд төрийн алба хашиж байгаа нийт алба хаагчдын 80 орчим хувийг залуу боловсон хүчин бүрдүүлж байна. Тиймээс сүүлийн жилүүдэд сумдын ажилгүй иргэдийн тоо буурч, ажлын байрны тоо нэмэгдсээр байна. Эрдэнэ сумын залуучууд сум орон нутгаа хөгжүүлэх томоохон зорилготой байгаа тул “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төсөлд өндөр ач холбогдол өгч байна.
А.Төмөрсүх \Эрдэнэ сумын Залуучуудын холбооны дарга\ : Манай сумын залуучууд төслийн тухай мэдээлэл сайтай байгаа. Хувь хүн бүр ганцаарчлан оролцохоос илүүтэй залуучуудаас гарч байгаа санал санаачлагаа нэгтгэн хамтран оролцохоор бэлтгэж байна.
Т.Ариунболд \Эрдэнэ сумын “Хаан” банкны эрхлэгч\ : Залуу боловсон хүчин улс төрд гарч ирнэ гэдэг хамгийн зөв алхам юм. Залуучууд бид өөрсдийгөө сорих ёстой, орон нутгийн хөгжилд гар бие оролцож шинийг санаачлах хэрэгтэй. Тийм учраас манай сумын залуус энэхүү зорилтот тв төсөлд албан ёсоор оролцохоор болсон.
Төв аймгийн Эрдэнэ сумын залуучууд төслийг цаг үеэ олсон, чухал үйл ажиллагаа болж байна хэмээн дүгнэж байлаа. Сумын ард иргэд болон удирдлагуудын дэмжлэг, хамтын хүчээр амжилт гаргана гэдгээ ч илэрхийлж байсан юм. Харин бие даасан хот болох томоохон зорилтыг тавьж, хөгжлийн гарцыг маргаашаас бус өнөөдрөөс эхлэн харж ажилладаг хөдөлмөрч залуучуудын хот болох Багануур дүүргийнхний төлөөлөл бол яах аргагүй “Багануур” ХК-ний уурхайчин залуус юм. Уурхайчид цаг нартай уралдан завгүй ажилдаг ч дүүрэг орон нутгаас зохион байгуулж буй бүх төрлийн уралдаан тэмцээнд манлайлан оролцдог. Энэ удаад ч тэд зорилтот тв төсөлд дүүргийн залуучуудаа хошуучлан оролцож байна.
Т.Энхтөр \БНХК-ний төлөвлөлтийн инженер\ : Манай Багануур дүүрэг бол уурхайчдын хот. Үе үеийн уурхайчид дүүргийхээ хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсаар ирсэн. Залуу хүн бүрт өөрийн гэсэн зорилго тэмүүлэл бий. Харин тэрхүү хүсэл тэмүүллээ хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа зорилтот тв төслийг манай уурхайн залуучууд дэмжиж байгаа.
Д.Мөнхбат \БНХК-ний оператор\ : “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийг хэрэгжүүлж байгаа нь хэрэгтэй, цаг үеээ олсон, чухал үйл ажиллагаа гэж дүгнэж байгаа. Тийм учраас манай уурхайн залуучууд зорилго тэмүүлэлтэй бусад залуучуудыг уриалан оролцох болно.
Жил ирэх бүр хүн амын өсөлт нэмэгдэн хаяа тэлсээр байгаа Багануур дүүрэгт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн байдалд анхаарах шаардлага байдаг тухай тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ю.Цэвэгжав дурьдаж байлаа. Гэхдээ мэдлэг, боловсрол эзэмшсэн дүүргийн залуучууд өөрийн дүүрэгтээ ихийг хийж, бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй байгаа нь төслийг дэмжиж байгаа залуучуудын ярианаас харагдаж байна.
Н.Мөнгөншагай \БНЦТС салбарын дарга\ : Миний бодлоор залуу хүн бүрт өөрийн ажиллаж, амьдарч байгаа орон нутгаа хөгжүүлье, шинийг санаачлан хэрэгжүүлье гэсэн бодол байдаг гэж бодож байна. Тийм учраас тэр хүсэл тэмүүллийг нь хэрэгжих боломжийг олгож байгаа “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төслийг миний зүгээс баяртайгаар хүлээн авч, оролцохоор шийдсэн.
Ц.Даваацэрэн \ Багануур дүүргийн иргэн \ : Залуу хүн бүр санаачлагч байж, түүнийгээ ажил хэрэг болгон хэрэгжүүлэх чин хүсэлтэй байдаг. Харин тэр хүсэл тэмүүллийг нь бадрааж, боломж олгож байгаа энэхүү зорилтот тв төсөлд олон чадварлаг залуучууд оролцоосой гэж бодож байна.
Залуусын хот Багануур дүүргийнхээ ирээдүйг залуу боловсон хүчин болсон шинэ үеийн залуус өөдрөгөөр харж, өөрчлөхийг, шинийг хийж бүтээхийг хүсч байна. Харин тэдний энэхүү чин хүсэл эрмэлзлийг биелэхэд “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот тв төсөл гүүр болно гэдэгт тэд итгэл дүүрэн байна.

Т.Ариунаа