2024 онд Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулсан. Тус бүтээн байгуулалтын гүүр барих ажил 2022 онд, авто замын ажил 2023 оны наймдугаар сард эхэлж байсан бол өнгөрсөн есдүгээр сарын 26-нд зам, гүүрэн байгууламжийн зорих хөдөлгөөнийг нээсэн юм.
Эргэн сануулахад, 2.84 км үргэлжилсэн авто зам, гүүрэн байгууламжийг барихад дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн билээ.
-
Замын зурваст өртсөн 13 нэгж талбарыг чөлөөлсөн,
-
37.000 шоо метр хөрс хуулалт хийсэн,
-
350.000 шоо метр далангийн дүүргэлт байгуулсан,
-
Даланд 2 үе даацын гео тор дэвссэн,
-
8000 метр чулуун хашлага суурилуулсан,
-
20000 шоо метр буталсан чулуун суурь байгуулсан,
-
3 цэгт 8 ширхэг 800мм-1000мм голчтой дулааны шугамыг шинэчилж, нэвтрэх сувагт оруулсан.
-
510 урт метр цэвэр усны шугамыг нэвтрэх сувагт оруулсан юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС