2024 онд нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн ажлыг эхлүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэж, 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийсэн.
Мөн 600 автобусанд үнэгүй интернэт суурилууллаа.
Хамгийн сүүлд 31 угсраа автобусыг өнгөрсөн есдүгээр сард үйлчилгээнд гаргаад байна. Нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийхээс өмнө үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, 17 автобус шатсан.
Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлж, улмаар БНХАУ-ын дэлхийд худалдан авалтаараа тэргүүлж буй “Yutong Bus” компанийн 2023 онд үйлдвэрлэсэн 600 том оврын автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс, 31 урт автобусыг өнгөрсөн есдүгээр сараас үйлчилгээнд нэвтрүүлээд байна.
Ийнхүү цогц шинэчлэлт хийснээр хуучин автобусны асуудлууд шийдэгдэж, иргэдийн аятай зорчих, жолоочийн тухтай, сэтгэл ханамжтай ажиллах нөхцөл бүрдсэн юм.
Сэтгэгдэл (1)