Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна.
Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн юм. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Монгол Улсад анх удаа авто замын урсгал галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүй болж, түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлж байгаа билээ.
Таван шарын нүхэн гарц нь төмөр замын доогуурх 169 метр урт, 5.8 метр өндөр, 10.2 метр өргөнтэй хос туннел, иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж гэдгээрээ Улаанбаатар хотдоо анхдагч бүтээн байгуулалт боллоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС