Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дорноговийн иргэд эмнэлэгт үзүүлэх гэж хотыг зорих шаардлагагүй болжээ

2014-4-16
0
ЖИРГЭХ

    Хотын эмнэлэгүүдэд ч ховор үзэгддэг үзлэг, оношилгооны аппаратууд Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт байна. Засгийн газраас “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж бүх аймгийг оношилгооны төвтэй болгохоор зорьсон нь эхний ээлжинд 11 аймагт ажил хэрэг болж хэрэгжлээ. Тэдний нэг нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг юм.

Аймгууд оношилгооны төвтэй болсны давуу тал нь мэдээж орон нутгийн иргэд оношилгоо эмчилгээг ойроос авч чадна гэсэн үг. Бас зардал чирэгдэл болж заавал Улаанбаатар  явах шаардлагагүйгээс эхлээд маш олон давуу талтай юм. Энэ ч үүднээс Засгийн газрын зүгээс аймгуудад шинээр нээгдэж буй оношилгооны төвүүдэд өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа аж.
961058_715008261885242_1041337373_n
Зөвхөн ходоодоо дурандуулах гэж мөнгө төгрөгөө гарлагдан Улаанбаатарыг зорьдог байсан түүх саяханыг хүртэл бидний дунд байсан. Тэгвэл одоо хөдөө орон нутгийн иргэд заавал нийслэлийг зорих шаардлагагүй болжээ. Учир нь тэдэнд явж очоод үзүүлчих хамгийн сүүлийн үеийн аппаратууд байна.

Дорноговь аймгийн эмнэлэг л гэхэд хоёр тэрбум гаруй төгрөгийн 15 нэр төрлийн аппараттай Оношилгооны төвийг ажиллуулж байна. Үүнд Тархины дотор болон гадна судасны оношлогоо шинжилгээ хийдэг аппаратуудаас гадна цуллаг эрхтэнүүдийг хардаг хамгийн сүүлийн үеийн эхо ч багтаж байгаа юм. Тус оношилгооны төв нь компьютер томограф, зүрхний өнгөт эхо 3D, ходоод, уушиг, бүдүүн, нарийн гэдэс, урологийн дурангууд, шүдний бор машин, шүдний дэлгэмэл рентген, нүдний бүх төрлийн аппарат, чих хамар хоолойн бүх төрлийн аппарат, лабораторийн бүх төрлийн нарийн шинжилгээний аппаратаар хангагджээ. Мөн аман дахь араа шүдийг дотор, гадна гэлтгүй дэлгэмэл байдлаар хардаг шүдний аппаратууд энд байна.
961058_715008261885242_1041337373_n
Саяханыг хүртэл хөдөөгийн эмч нар өвчтөнүүддээ 70 хувь нь асуултаар 30 хувьд нь гадна шинж тэмдгээр нь оношилгоо, эмчилгээ хийдэг байсан бол одоо орон нутагт ходоодыг бүрэн дурандаж өвчнийг нь оношилдог болж. Түүнчлэн 400 гаруй хүний нарийн шинжилгээг нэг цагийг дотор гаргаж байна. Энэ бол манай эрүүл мэндийн салбарт гарч буй том дэвшил юм. Бид хараахан бүх өвчнийг эх орондоо эмчилж чадахгүй байгаа ч ядаж оношилгоо эмчилгээгээ орон нутагтаа хийж байгаа нь том хөгжил.

 Дорноговь аймгийн иргэн С.Мөнхбат гуай аймгийнхаа эмнэлэгт нээгдсэн “Оношилгооны төв”-ийн талаар ийнхүү ярилаа. Тэрбээр “Би групп авдаг хүн. Сая группээ сунгуулах гээд нэгдсэн эмнэлэгтээ иртэл бүх шинжилгээгээ эндээ хийдэг сайхан “Оношилгооны төв”-тэй болчихсон байна. Би группээ сунгуулах бүртээ олон төрлийн шинжилгээ өгдөг. Шаардлагатай тохиолдолд Улаанбаатар хотод очиж оношилгоо, шинжилгээ хийлгэх болдог байлаа. Харин одоо орон нутагтаа хийлгэх боломжтой болсонд үнэхээр их баяртай байна. Орон нутгийн бид нийслэлд очиж шинжилгээ хийлгэхээр явах бүрт маш их зардал гардаг байсан. Замын зардал, очоод байрлах байр, хоол, унаа гээд маш олон төрлийн зардал гардаг. Нэг удаа Улаанбаатар ороход сая төгрөгтэй явахад бараг хүрэхгүй байх жишээтэй байдаг. Тэгэхдээ заавал нэг хүнийг дагуулж явдаг байсан. Одоо харин манай эмнэлэгт Оношилгооны төв нээгдсэнээр бид оношилгоо, эмчилгээг ойроос авдаг боллоо. Ингэснээр бидний цаг зав, мөнгө санхүү хэмнэгдэж байна. Бид үнэхээр баяртай байна” гэсэн юм.

961058_715008261885242_1041337373_n

900 орчим иргэний мөнгийг хэмнэх боломжтой

2013 онд Дорноговь аймгаас гуравдугаар шатлалын эмнэлэгт үзүүлэхээр хот руу нийт 900 орчим иргэн явсан байна. Үүнээс 370 өвчтөн нь компьютер томограф, 360 хүн уян дуран, 200 хүн тархины допплерографийн шинжилгээ хийлгэхээр явжээ. Харин одоо эдгээр шинжилгээг бүгдийг нь орон нутагтаа хийдэг болсноор нийслэлийг зорих урсгал ч бүр мөсөн зогсох төлөвтэй байгаа аж. Тус оношилгооны төв нээгдсэнээс хойш одоогийн байдлаар улаан хоолойн шинжилгээнд 30, доплерграфийн шинжилгээнд 12, шүдний дэлгэмэл рентгенд 30, шүдний суурин машины иж бүрдэлд 160 гаруй хүн, дижитал ЭХО шинжилгээнд 325, KТГ шинжилгээнд зургаан үйлчлүүлэгч хамрагдаад байгаа юм байна. Энэ эрчээрээ явбал нэг жилд гарах үр дүн маш  эерэг байх төлөвтэй байгаа хэмээн эмнэлэгийн удирдлагууд хэлж байна. Ядаж л нэг жилдээ мянга орчим иргэний цаг хугацаа, мөнгө санхүүг хэмнэчихэж байгаа юм. Сүүлийн үед Дорноговьчуудын дунд ходоод болон улаан хоолойн үрэвсэлт өвчин хамгийн их байгаа гэнэ. Тиймээс энэ тал дээр түлхүү анхаарал хандуулж ажиллана гэдгээ тус эмнэлэгийн эмч нар хэлж байна. Шинэ аппаратуудын ид, шидийг дээрх өвчтөнүүдийг илрүүлэхэд л ашиглах нь эмч нарын гол үүрэг. Гэхдээ тэд үүргээ сайн биелүүлж байгаа хэмээн үйлчлүүлэгчид ярьж байна билээ.

Б.Нямгэрэл: Хавдараас бусдыг нь аймагтаа эмчилдэг болно

961058_715008261885242_1041337373_nОношилгооны төвтэй болсноор янз бүрийн хавдараас бусдыг аймагтаа оношилж эмчилдэг болж буй талаар Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгийн дарга Б.Нямгэрэл ярьж байна. 

Тоног төхөөрөмж ч яахав байж байна. Харин үүнийг ажиллуулах эмч нарын мэдлэгийн талаар хүмүүс сонжиж асууж магадгүй юм. Харин үүнд санаа бүү зов гэж тус эмнэлэгийн ажилчид хэлж байна. Тухайлбал тус эмнэлэгийнхэн дээрх тоног төхөөрөмжийг суурилуулахад эртнээс бэлдэж аль хоёр жилийн өмнөөс эмч нараа хотод сургасан байна. Одоо ч зарим мэргэжилтнүүд үргэлжлүүлэн суралцаж байгаа гэнэ. Тиймээс одоогийн байдлаар Оношилгооны төвөөс ашиглагдахгүй байгаа тоног төхөөрөмж гэж байхгүй гэдгийг албаныхан онцолж байсан юм.

 “Оношилгооны төв” байгуулагдаж байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг “Зайн оношилгооны төв”-тэй болсон байна. Өөрөөр хэлбэл, эмч мэргэжилтнүүд эргэлзээтэй санагдсан оношилгоог гурав дахь шатлалын эмч мэргэжилтнүүдтэй цахим хэлбэрээр холбогдож зөвлөгөө авах, санал бодлоо солилцох болсон байна. Хэвлэлийнхэнийг “Оношилгооны төв”-ийн үйл ажиллагаатай танилцах үеэр өмнөх өдөр нь улаан хоолойн шинжилгээ хийлгэсэн хүний оношилгооны талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчээс зөвлөгөө авсан юм. Мөн тус эмнэлэгт бүх төрлийн шинжилгээг хийдэг тоног төхөөрөмжүүд суурилагджээ. Бидний нөгөө шээс, цус зэрэг шинжилгээг бүгдийг нь энд шинэ тоног төхөөрөмжөөр шинжилж байна. Нэг дор 400 гаруй хүний цусны нарийвчилсан шинжилгээг цагийн дотор гаргаж байгаа аж. Ингэснээр иргэд цусны шинжилгээний хариугаа хоног дамжин хүлээх шаардлагагүй болно гэсэн үг юм.

Энэ мэтээр Дорноговь аймгийн “Оношилгооны төв”-ийн  үйл ажиллгаагаа ажиллаж эхэлснээр тус аймгийн төдийгүй хил залгаа Говьсүмбэр, Сүхбаатар, Дундговь, Өмнөговь зэрэг аймгийн сумдын иргэд үйлчлүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм. Он жилийн урсгалд хэцүү нэрээр оршиж байсан хөдөөний эмнэлэг, хувьсан өөрчлөгдөж, нийгмийн давалгаанд хөгжиж эхэлсний жишээг Дорноговийн эмнэлэгээс олж харсанаа хуваалцахад ийм байна.
961058_715008261885242_1041337373_n
Цуллаг эрхтний өвчнийг оношилж болох хамгийн сүүлийн үеийн эхо аппарат. Мэдээж нарийн мэргэжлийн туршлагатай эмч үзэж байгаа.
961058_715008261885242_1041337373_n
Мэдрэлийн тасагт суурилагдсан тархины бичлэгийн аппарат хамгийн их ачаалалтай байна.
961058_715008261885242_1041337373_n
961058_715008261885242_1041337373_n
Өвчтөнүүдийнхээ зовиурын талаар асууж тодруулах шаардлагатай зүйл гарвал хот руу холбогдож зөвлөгөө авч буй нь. Мөн тус төхөөрөмжөөр дамжуулан долоо хоногтоо нэг удаа салбарын сайдтайгаа уулзаж, зөвлөгөө заавар авдаг байна. Аймгийн эмнэлэгүүдийн дарга нарч энэ  төхөөрөмжөөр уулзалддаг байна. 

961058_715008261885242_1041337373_n
Шүдний өвчлөл сүүлийн үед их байна. Зурагт харагдаж буй тус аппарат хамгийн эрэлт, хэрэгцээтэй нь.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (203.169.54.178)
    овоо доо. Энэ ч дэвшил шү
    2014 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    7 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 19 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    10 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    10 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    11 цаг 43 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    11 цаг 53 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    12 цаг 47 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    12 цаг 50 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 6 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    13 цаг 51 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    14 цаг 38 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    14 цаг 53 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    15 цаг 34 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    15 цаг 58 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 1 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 7 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК