АТГ 101 гомдол, мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 85 гомдол бүртгэгдсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад дөрвөн хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. 2013 онд үлдэгдэл гэмт хэргийн шинжтэй 19 гомдол, шинээр хүлээн авсан 85 гомдол нийтдээ 104 гомдол мэдээллийг хянан үзсэнээс 14 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэх, 46 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байна. Мөн 16 гомдол мэдээллийг харъяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд 28 гомдол мэдээллийг шалгаж байгаа аж.
Иргэд байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээллийн агуулгыг холбогдох байгууллага салбараар нь авч үзвэл, нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд хамаарах 19, төрийн үйлчилгээний салбарт хамаарах 21, газар ашигт малтмалын албанд хамаарах тав, яамдын үйл ажиллагаатай холбоотой 12, хувийн хэвшилтэй холбоотой долоо, бусад гомдол мэдээлэл 30 шалгагджээ.
Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 14 хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт, зургаан хэргийг харъяаллын дагуу тус тус шилжүүлсан байна.
Эрүүгийн хэрэгт нийт 128 хүн сэжигтэн яллагдагчаар татагдан шалгагдсан бөгөөд албан тушаалын байдлаар нь авч үзвэл 13 хувь нь улс төрийн, 25 хувь нь төрийн захиргааны, 21 хувь нь төрийн үйлчилгээний, 35 хувь нь аж ахуй нэгж, байгууллагын албан тушаалтан байжээ.
Гэмт хэргийн улмаас 24.5 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 798.5 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд төлүүлж, 7.9 тэрбум төгрөгийн эд зүйлийг битүүмжлэн хамгаалжээ. Анхан шатны шүүхээс долоон тэрбум 978 сая 707 мянга 202 төгрөгийг улсын орлого болгох шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл (1)