НИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард тогтоол гаргаж, нийтийн тээврээр үйлчлүүлэх үнийн тарифт зарим өөрчлөлт оруулсан. 2025 оны 1 дүгээр сарын 1-нээс иргэд 1000 төгрөг төлж, хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчих болсон хэмээн албаныхан мэдээлж байв.
Тэгвэл уг шийдвэрийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг Нийтийн тээврийн бодлогын газраас тодрууллаа. Тус газраас өнөөдөр дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.