Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан. Нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны 1, гал түймрийн 15 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид шуурхай ажиллан 30 иргэний аюулгүй байдлыг хангаж, 310 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Мөн Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” болон Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдсан баярын арга хэмжээнүүдийн үеэр аюулгүй байдлыг хангажээ.