
Чингэлтэй дүүргийн 12-р хорооны “32-н тойргийн “Судалт” төвийн орчимд иргэн 36 настай эрэгтэй Г-г тодорхой эрхэлсэн ажилгүй иргэн, 38 настай эрэгтэй Т нь согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан толгойд нь лантуугаар цохин зодож танхайрсныг таслан зогсоожээ. Хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Энэ мэт архи хэтрүүлэн хэрэглэсэн иргэд бусдын биед халдах гэмт хэргүүд гарсаар байгаа юм. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, шөнө оройн цагаар ганц нэгээрээ явахгүй байх чухал байна.
Д.Ундрах /24tsag.mn/