
Сар шинийн баярт зориулсан улс аймгийн цолтой бөхчүүдийн барилдааны дараа бөхчүүдийн шинэчилсэн чансаа гарчээ. Тус их баярын шөвгийн дөрөвт үлдсэн улсын заан Ч.Санжаадамба 2500 оноо авч 29700 оноотой хол тасархай тэргүүлсэн хэвээр байна. Хоёрдугаарт улсын харцага Ц.Содномдорж 12400 оноо дутуу хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй гуравт, улсын начин Б.Пүрэвсайхан дөрөвт, цагаан сараар сайн барилдсан улсын гарьд Б.Гончигдамба тавдугаар байранд бичигдлээ. Харин сар шинийн барилдааны түрүү бөх улсын гарьд Дамбийн Рагчаа чансааны есдүгээр байранд оржээ.