
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга суманд шүлхий өвчин гарч, хөл хорио тогтоогоод байгаа. Гэтэл тус аймгийн Дарьганга сумын 4-р багийн иргэн М гарал үүслийн гэрчилгээгүй 27 бярнууны хоёр тонн мах Улаанбаатарт авчран зарахаар ачиж яваад баригдлаа. Түүнийг "Бонго" маркийн автомашинд малын мах ачин, нийслэлрүү явж байхад нь Багануур дүүргийн шалган нэвтрүүлэх постод саатуулан, Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт шилжүүлжээ. Улмаар малын гоц халдварт өвчин гарсан газраас нууцаар мах тээвэрлэсэн тус "Бонго" машиныг нь хурааж, махыг шилжүүлээд эрүүл бол улсын орлого болгох, өвчтэй бол устгахаар шийдвэрлэжээ.
Д.Ундрах /24tsag.mn/