
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн дарга болох Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх нарт 6.6 жилийн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтод 5.6 жилийн, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатарт 2 жилийн ялыг тус тус оноосон байдаг. Улмаар өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Харин тус газрын Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар өршөөлийн хуульд хамрагдан ялгүй үлдсэн юм. Тэгвэл эдгээр дарга, хурандаа нарыг энэ долоо хоногт суллагдах талаар эх сурвалж мэдээллээ. Чухам ямар учраас ийн суллагдаж байгаа талаар албаны хүнээс тодруулаад эргэн мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (4)