Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ёс суртахууны хичээл хүүхдүүдэд их нөлөөлж байна гэж би дүгнэж байгаа

2014-2-07
0
ЖИРГЭХ

teacher14Дархан-Уул аймгийн "Оюуны ирээдүй" цогцолбор сургуулийн бага ангийн багш Э.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг танай сургууль туршиж байна. Энэ хөтөлбөрийн талаар ямар бодолтой байна вэ?


-Энэ хөтөлбөрийн гол зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх юм. Бат Доржтой адил математикийн хичээлдээ сайн биш ч, түүнд хэн нэгнээс илүү чаддаг зүйл байгаа. Түүнийг л нээж илрүүлнэ гэдгээрээ энэ хөтөлбөр өмнөх сургалтын хөтөлбөрөөс өөр. Тухайлбал ёс суртахууны хичээл байна. Энэ хичээлээр дамжуулж хүүхдүүдийн хэл яриа, өөрийгөө илэрхийлэх чадварт маш их өөрчлөлт гарч байна. Манай ангид сурлага тааруу нэг хүү бий. Хааяа нэг юм хэлэх хэрэг гарвал, хүрч ирээд миний чихэнд шивнэж хэлдэг. Бүтэн өгүүлбэр хэлүүлэх гэж бүр ядчихдаг юм. Гэтэл саяхан "Миний найз" гэсэн сэдвийн хүрээнд хичээл орлоо. Тэгээд хэн хамгийн сайн найзынхаа талаар ярих вэ гэсэн чинь, хамгийн түрүүнд би яръя гэж байна. Дуугардаггүй хүүхэд дуугарсан  чинь би бараг цочсон. Тэгсэн нөгөө "дуу нь гардаггүй" хүү маань хаанаас нь тийм чанга дуу гардаг байна гэмээр, их өндөр дуугаар "Багшаа, би нэгдүгээр ангид ороод Цэлмэгтэй суудаг байлаа, гээд хоолой нь зангираад дуугүй болчихлоо. Тэгснээ,,,,,би танд уг нь нэг удаа хэлсэн. Би Цэлмэгтэй л хамт суумаар байна гэж. Тэгсэн чинь та анхаараагүйшдээ. Та тэгээд суудал хуваарилаад Маралтай суулгасанд би гомдож байгаа. Би Цэлмэгтэй цуг суух байсан юм"  гээд л уйлчихсан. Тэгээд би ээж аавд нь хэлсэн чинь "Манай хүү гэртээ ч гэсэн бид нартай  бараг л ярьдаггүй. Үнэхээр тэгж ярьсан гэж үү" гээд л гайхаад байсан. Тэгэхээр энэ хичээл хүүхдүүдэд их нөлөөлж байна гэж би хувьдаа дүгнээд байгаа юм.

-Та тэгээд хүүгийн тэгж зориг гарган хэлсэн хүсэлтийг тэр дор нь биелүүлсэн үү?

-Багшийгаа уучлаарай гэж хэлээд, Цэлмэгтэй нь хамт суулгасан.Тэгсэн чинь нүд нь сэргээд л их сэргэлэн цовоо болоод байгаа. Ер нь энэ хичээлээр дамжуулж хүүхдүүдэд олон зүйлийг сургах боломжтой. Тухайлбал мэндлэх хүндлэх ёсыг ч зааж байна. Манай сургуулийн хүүхдүүд үүдний жижүүрээс эхлээд, захирал багштайгаа мэндэлж сурч байгаа.

-Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхчүүдийн идэвхи, үүрэг оролцоо чухал  байдаг гэж багш нар хэлдэг. Ялангуяа бага ангид сурдаг хүүхэдтэй эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар ажил хийж байна?


-Манай ангийнхны эцэг эхчүүд идэвхтэй. Би ээж, аавуудад нэг л зүйлийг хэлдэг. Мэдээж хүүхэд сурах ёстой зүйлээ суралгүй л яахав. Гэхдээ хүүхэд бүр адилгүй. "Тэдний хүүхэд онц сурч байна, тийм ч мундаг, ийм сайн байна" гэж жиших нь буруу. Хүн өөрийнхөө хэмжээнд л сурна гэж хэлдэг.

-Бага ангийн багшийн ажил нөр их хөдөлмөр шаарддаг. Бага ангийн багшаар ажиллаад хичнээн жил болж байна?

-Энэ мэргэжлээрээ ажиллаад 10 гаруй ажил болж байна. Хүүхдүүдтэй ажиллах надад их сайхан санагддаг.Хүүхдийн сэтгэл гэдэг хамгийн  гэгээхэн, бас хамгийн эмзэг байдаг.Хүүхдүүдтэй бужигнаад заримдаа бүр өвчнөө  ч мартчихсан байдаг. Тэгэхээр энэ хэдтэйгээ уулзахаар,бүхий л сөрөг бодлууд маань сарничихдаг.

-ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжээд нэлээд жил өнгөрч байна. Анх зургаан настай сурагчдад хичээл заахад ямар байсан бэ?

-Одоо багшилж байгаа багш нарын дийлэнх нь найман настай сурагчдад хичээл заахаар бэлтгэгдсэн. Тиймээс зөвхөн надад төдийгүй олон багш нарт,зургаан настай хүүхдүүдтэй ажиллах тийм ч амар байгаагүй байх. Долоон настай хүүхэд, зургаан настай хүүхдүүдийн хооронд хүртэл асар их ялгаа байдаг.Зургаан настай хүүхдүүд маш амархан тогтоодог ч яг түүн шигээ амархан мартдаг. Яг л цэцэрлэгийн хүүхэд шиг. Багш нарт сургалт семинар явагдсан ч заавал дадлага хэрэгтэй юм байна гэдгийг өөрийн туршлагаасаа суралцсан. Ядаж л хэдхэн цаг, хэдэн минут ч хамаагүй цэцэрлэгийн хүүхдүүдтэй ажиллах хэрэгтэй.Тэгж байж л би ирэх жил яг ийм л хүүхдүүдэд хичээл заах юм байна гэдэг ойлголттой болно.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Үржээ (103.10.21.3)
    ЕБС яагаад ажил зохиож байгаа ангидаа биеийн тамирын заалаа өгч болохгүй юм бэ? гэж мөн тэр сайхан ажил зохиож байгаа багшаа дэмжихгүй байгаа юм. Тэр багш бага ангийн бүх эцэг эхийг уриалан дуудаж оролцуулж бгаа биз дээ. Тэр багш үргэлж ийм ажиллагаатай захирал нь дэмждэггүй юм.Ийм захирлыг яах вэ? 10-р сургуулийн эцэгэхийн төлөөлөл
    2014 оны 12 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 5 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 30 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 31 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 35 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 13 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 29 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 50 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 53 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 54 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 4 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 58 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 1 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 17 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 1 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 49 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 4 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 45 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 9 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 12 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 18 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК