
Найз залуудаа зодуулж амиа алдсан 21 настай Б.Цэдэн-Иш охины хэргийн талаар сүүлийн үед нам жим болоод байгаа. Эхний хариу үнэн бодит бус байсан хэмээн дахин эмч нарын баг гарч задлан шинжилгээнд оруулсан ч одоог хүртэл эцсийн хариу гараагүй байна. Харин шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс маш нарийн шинжилгээ хийж буй учир удаашралтай байна гэсэн тайлбарыг өглөө.
Юутай ч цагаан сарын өмнө шинжилгээний хариу гарах байсан ч нэг шинжилгээний хариуг хүлээж ийн удаашралтай байна.
Д.Ундрах /24tsag.mn/