
БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны өндөр албан тушаалтнууд зам тээврийн осолд орж гэмтсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Шинийн 2-нд Хойд Солонгосын Элчин сайд болон өөр нэгэн албан тушаалтан зам тээврийн осолд орж ГССҮТ-д хүргэгдсэн байна. Одоогоор элчин сайдын хөл нь гэмсэн, нөгөө ажилтных нь цээж, хэвлий гэмтсэн оноштойгоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Юутай ч элчин сайдын машиныг барьж явсан жолооч согтуу байсан уу, осол юунаас болж гарсаныг тогтоохоор Замын цагдаагийн газрынхан ажиллаж байгаа юм байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)