Өвлийн олимпийн XXII наадам Оросын Холбооны Улсын Сочи хотноо 2014 оны 2 сарын 7-наас 2 сарын 23-нд явагдана. Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон уг наадмын нээлтийг өнөө орой хийхээр бэлтгэж байна. Олимпийн наадамд 80 гаруй орноос 2900 гаруй тамирчин оролцож, 15 төрөлд өрсөлдөнө. 16 өдөр үргэлжлэх наадмаас 98 алтан медальтан төрөн гарах учиртай.



Уламжлал ёсоор Олимпийн бамбар зохион байгуулагч орныг бүтэн нэг тойрох ёстой байдаг бөгөөд Оросууд үүнийг сансарт илгээж, 450 км замыг туулсан байна. Сансарт ассан анхны бамбар буюу хамгийн урт замыг туулсан.



Сочигийн олимпт 51 тэрбум долларын бүтээн байгуулалт хийсэн нь
НАСА-гийн Ангараг гариг дээрх судалгааны зардлын өртгөөс гурав дахин
өндөр үзүүлэлт юм. 2010 онд Канадын Ванкувер хотын олимп 8,7 тэрбум
доллар зарцуулж байв. Харин 2008 оны Бээжингийн олимпийн зардал 40
тэрбум доллар байсан ажээ. Зөвхөн Сочигийн олимпийн спорт цогцолборыг
барихад 50 мянган хүн оролцсон гэдэг.


Тамирчдын медалиудыг хийхэд 999-ийн сорьцтой алт гурван килограмм,
960-ын сорьцтой мөнгө хоёр тонн, 700 килограмм хүрлийг зарцуулсан нь
олимпийн түүхэн дэх бас нэгэн содон үзэгдэл юм. Медаль бүр нь 460-531
грамм жинтэй бөгөөд тус бүрийг нь үйлдвэрлэхэд 18 цаг зарцуулжээ.




ОХУ-ын өмнөд хэсэгт байрлах Хар Тэнгисийн Сочи хот нь Сталины үеэс хойш амралт, чөлөөт цагийн хот болон хөгжсөн юм. Далайн эрэгтэй ойрхон мөртлөө хойд талаараа өндөр уулстай энэ хот хэдэн арван жилийн турш жуулчдын анхаарлыг татаж иржээ. Сочи хот дэлхийн 80 гаруй орны тамирчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд, зочид төлөөлөгчид, жуулчдыг хүлээн авахаар бэлтгэлээ аль хэдийн базаагаад эхэлжээ. Мөн хотын нисэх онгоцны буудлыг Сочигийн олимпод зориулан тохижуулжээ. Дэлгүүр, амралтын газар, парк, аквариум, музей зэрэг чөлөөт цагаа өнгөрүүлэх газар элбэгтэй энэ хот аж.




Сэтгэгдэл (1)