Түвдийн ард түмний амсч байгаа зовлон зүдгүүрийг бидэнтэй угсаа гарвал
нэгт, цус нэгт Өвөр Монголын ард түмэн аль хэдийн амсаад эхэлжээ. BBC
агентлагийн сурвалжлагч Хятадад уусч буй Өвөр Монголын талаар
нийтлэснийг дор сийрүүлэн хүргэж байна.

Хятадын автономит муж Өвөр Монголчуудын дийлэнх нь Монголын уламжлалт
соёлоо алдаагүй хадгалан амьдарч байна. Найман зууны тэртээ дэлхийн
талыг эзэлж явсан Чингис хааны үр удам болох тэд өнөөдөр наадам, цагаан
сар зэрэг уламжлалт баяр ёслолоо алдахгүй тэмдэглэсээр... Үндэсний
хувцсаа өмсөж, монгол дээл өмсөн амьдарч буй энэ ард түмний уламжлалт
нүүдэлчин амьдрал аажмаар устан алга болж байна. Өнөөдөр тэдний дийлэнх нь морь мал гэхээсээ илүүтэй дөрвөн
дугуйтай тансаг хөлөг рүү хошуурах болжээ. Цэлмэг цэнхэр тэнгэр нь
утаанд дарагдан замхарч буй Хятадын Монголчууд болох энэ бага үндэстний
уламжлал орчин үеийн соёлт ертөнцийн хөлд дарагдаж эхэллээ. Энэ мужийн
хүн амын ердөө 20 хувийг уугуул Монгол эзэлдэг бөгөөд соёлын тэсрэлтэнд
өртөж байна. Одоо тэд хэл, соёл, уламжлал нь Хятадад нэгдэхээс эмээх
болжээ.

Цагаан сарын баяраар Хятадын удирдагч Ши Жин Пин Өвөр Монголд
айлчлахдаа жижиг үндэстнийг ялгахгүй харьцана гэж хэлсэн нь дээрх аюул
нүүрлэснийг гэрчилсэн юм. 2011 онд уул уурхайг эсэргүүцсэн малчныг
хөнөөснөөс үүдээд томоохон бослого өрнөж байлаа. Тиймээс ч уламжлалт мал аж
ахуйгаас илүү тохилог орон сууцанд амьдрахыг орчин үеийн залуус хүсэх
болжээ. Малчин Наранмандура 400 хонь, 10 үхэр, дөрвөн морьтой боловч
морь унахаас илүүтэй мотоциклоор амьдралаа залгуулж байна. Түүний хоёр
хүү гарамгай сайн бөхчүүд боловч одоо хотод амьдрах болжээ. Тэрээр нас
барсаныхаа дараа чандраа өвс ногоо шингэсэн талдаа цацуулахыг хүсч байна
хэмээн нулимс дуслуулан ярьсан юм. Түүгээр ч барахгүй нүүрс, газрын
тос, ховор металлаар баян Өвөр Монголын нутагт дэвсгэрийн 12 хувь нь
уул уурхайд эзлэгдсэн байна. Одоо Өвөр Монголчууд Хятадын нүүрсний
нөөцийн дөрөвний нэгийг нийлүүлж буй ажээ. Онгон дагшин байгаль уул
уурхайн хөлд дарагдаж, бэлчээр талхлагдан, цөлжилт явагдаж байна.


Сэтгэгдэл (32)