
Энэ өвчлөлийн 2 дахь тохиолдол нь Жанси мужид гарсан. БНХАУ-д гарч байгаа шувууны томуугийн (H7N9) вирусийн халдвар нас баралт өндөртэй байгаа. Харин шинэ дэд хэв шинжийн (H10N8) вирүсээр үүсгэгдсэн халдварын талаар одоогоор тодорхойгүй байна.
Эрдэмтэн, судлаачид энэ вирүс удамзүй талаасаа хүнд нөлөөтэй , хүнээс хүнд халдварлаж болох юм гэж үзэж байгаа хэдий ч батлагдаагүй байгааг онцолж байна.
Хятадын Нанжан хотын Халдварт өвчиний хяналтын төвийн доктор Mingbin Liu Жанси мужид 2 дахь тохиолдол бүртгэгдсэн нь (H10N8) энэ дэд хэв шинжийн вирүсийн халдвар эргэлтэд орж магадгүй гэж санаа зовоож байгаа тухай мэдэгджээ.
Шинжээчид : зах дээрх нугасны мах халдварын эх уурхай байж болох тухай мэдэгдсэн байна. Энэ (H10N8) дэд хэв шинжийн вирүсийн хоруу чанар нэмэгдэх, эмэнд тэсвэртэй болох шинж чанартай гэж үзэж байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)