
Өвөрхангай аймгийн Хужирт суманд болсон их сунгааны үеэр унаач хүүхэд морьтойгоо машинд дайруулан бэртсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан аймгийн удирдлагууд өчигдөр шуурхай хуралджээ. Ингээд тус аймгийн сум бүрт болох байсан морины уралдааныг хориглох шийдвэр гаргасан байна. Харин энэ сарын 12-нд Арвайхээрт, 24-нд Зүүнбаян-Улаан суманд болохоор товлогдсон бүсийн уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.