
Манай улс ирэх сарын нэгэнд тэшүүрийн олон улсын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн ирэх сарын 1, 2-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Тус тэмцээнд одоогийн байдлаар хойд болон өмнөд хөршийн тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Харин манай улсын тэшүүрчдийн хувьд өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ базааж байгаа аж.