
Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд айлын таван ханатай монгол гэр шатаж 38 настай эрэгтэй хүн нас барсан. Уржигдар мөн нэг иргэн угаартаж амиа алджээ. Энэ мэт галын аюулаас болж иргэд хохирч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Тиймээс иргэд цахилгаан хэрэгслээ шалгаж сонор сэрэмжтэй байх хэрэгтэй юм.
Д.Ундрах /24tsag.mn/