
Судалгаанаас үзэхэд сумын иргэдийн хурлын дарга, багийн засаг дарга, нийгмийн ажилтан, мал эмнэлгийн болон нийгмийн даатгалын байцаагч, зэвсэгт хүчний байгууллагын албан хаагчид, байгаль орчны газрын мэргэжилтэн, номын санч, нягтлан бодогч, галч, жолооч зэрэг төрийн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогджээ.
Үйлдэгдсэн хэргүүдийн ихэнх хувь нь хувийн таарамжгүй харилцааны улмаас бусдыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэг буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт заасан хэрэг эзэлж байгаа бөгөөд зам тээврийн осол гаргаж бусдын амь насыг хохироох, танхайрах, бусдын эд хөрөнгийг устгах, албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх, эрх мэдлээ хэтрүүлэх, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх гэмт хэргүүд эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдсон 24 төрийн албан хаагчийн 18 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй бөгөөд улс төрийн албан хаагч 3, төрийн тусгай албан хаагч 6, төрийн захиргааны албан хаагч 6, төрийн үйлчилгээний албан хаагч 9 байна. Боловсролын хувьд дээд боловсролтой 18 хүн байна.
Үйлдэгдсэн хэргийн 11 нь согтуугаар үйлдэгдсэн бөгөөд төрийн албан хаагчдаас үйлдэгдсэн гэмт хэргийг өмнөх онтой харьцуулахад 1 хэргээр буюу 4,2 хувиар буурсан хэдий ч согтуугаар үйлдэгдсэн хэрэг 5 буюу 45,4 хувиар өсчээ.
Дээрх байдалд дүгнэлт хийж гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах, төрийн албан хаагчдын ёс зүй, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлага байгаа талаар аймгийн прокурорын газраас хүргүүлсэн мэдээлэлд дурьджээ.
Д.Ундрах /24tsag.mn/