
Боксын улсын аварга шалгаруулах тэмцээний -60 кг жинд өрсөлдөж буй ОУХМ Д.Отгондалай эхний тойрогтоо ялалт байгууллаа. Тэрээр өрсөлдөгчөө гурван үеийн турш дөрвөн ч удаа хүн цохиолтонд оруулсан юм. Энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 20 байгууллагын 140 тамирчин хүч үзэж байна.