
Гавьяат тамирчин Н.Төгсцогт улсын аварга шалгаруулах тэмцээний эхний тойрогт ялалт байгууллаа. Түүний өрсөлдөгч нь Сонгинхайрхан дүүргийн Хөх чоно клубын тамирчин н.Лхагважаргал байсан юм. Тулааны хоёрдугаар үе эхлээд удаагүй байдтал н.Лхагважаргалын хөмсөг задарч, хэд хэдэн хүнд цохолтонд орсон учир шүүгч эмчийн шийдвэрээр тулааныг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон. Гавьяат Н.Төгсцогт дараагийн тойрогт ОУХМ Э.Идэрхүүтэй тулалдах учиртай. Хэн жингийн хамгийн гал гарсан тулаан магадгүй энэ хоёрын хооронд өрнөх байх. Боксын улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордонд үргэлжилсээр байна.