
Багануур дүүрэгт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбарыг байгуулах шийдвэр гарлаа. Үүнийг баталгаажуулж хоёр тал бүх шатны сургалт, эрдэм шинжилгээ, эмнэлгийн үйлчилгээ болон бусад үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Үүнээс гадна Багануур дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд эмнэлгийн яаралтай тусламж, дүрс оношлогоо, хүчилтөрөгч, мэс заслын орчин үеийн тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийхээр болээ.