
Японы мэргэжлийн сумод хүч үзэж буй манай тамирчин Токэтинкү А.Хүчитбаатар “Наран” улсын иргэн болжээ. Тэрээр мэргэжлийн сумод барилдаад арав гаруй жилийг өнгөрөөсөн бөгөөд сүүлийн жилүүдэд дээд зиндаанд чамгүй амжилттай барилдаж байгаа. Сумочид зодог тайлж ояката болохын тулд заавал Япон улсын иргэн болох ёстой гэсэн дүрэм байдаг аж. Өмнө нь манай улсаас Кёктүнко Х.Цэвэгням арлын орны иргэн болж иргэншлээ сольж байсан.
Энэ явдалтай зэрэгцээд ирэх сарын башёд сайн барилдах юм бол аварга болгон хэмээх чимэгтэй үгийг аваргуудын зөвлөлөөс сонсоод буй озеки Какурюу Анандыг иргэншлээ солих хүсэлтийг гаргасан тухай Японы сайтууд онцолж байсан. Харин энэ мэдээллийг няцааж озеки маань өөрийн твиттер хуудаснаа “Тийм хүсэлт гаргаагүй” хэмээн жиргэсэн байна.
Сэтгэгдэл (1)