
Гал үндэстэн холбооныхон М.Энхболд гэхчээс 20 ширхэг гар бөмбөгийг нэг бүрийг нь 60 мянган төгрөгөөр худалдаж авсан. Ингээд зогсохгүй Ж.Болдбаатарын хүргэн дүү Ж.Ганболд нь Уул уурхайн яамны гадаа байрлах цэцгийн мандлын дор, Централ тауэрийн хогийн саванд 200 гр угсарч холбосон тэсэлгээний зориулалттай зүйлийг тавьж тэслэхэд бэлэн болгосон байсан. Мөн цагдаагийнхан тэдгээрийн гэрт нэгжлэг хийхэд арван ширхэг гар бөмбөг, 15 ширхэг тротилыг /нунтаг тэсрэх бодис/ хадгалж байсныг илрүүлжээ. Эдгээрийг цуглуулахын тулд ихээхэн хөрөнгө мөнгө багагүй хугацааг зарцуулсан болохыг ч мөрдөн байцаах явцад тогтоогоод байгаа аж. Ийнхүү зохион байгууллалттайгаар зэвсгийн хүчээр бусдын эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн үйлдэл гаргасаар байхад түүнийг өмгөөлөн хамгаалагчид гарч ирсээр л байна. Хэдийгээр газар шорооныхоо төлөө тэмцэх эрх нь хүн бүрт байгаа ч төрийн хуулийг эрхэмлэн дээдлэх нь Монгол улсын иргэн бүрийн хүлээх үүрэг.
Сэтгэгдэл (23)