"Сэтгэл сэргээм" үндэсний супер лигт нийт долоон баг өрсөлдөж байгаа билээ. Лигийн сүүлийн тойргийн тоглолтууд үргэлжиллэн явагдаж багууд плэй оффын шатанд үлдэхийн төлөө ширүүн өрсөлдөөн өрнүүлж байна. Бусдаасаа түрүүлж Баянгол Гурвантамир баг плэй оффын эрхээ авсан. Сагсан бөмбөг сонирхогч та бүхэндээ зориулж лигийн хүснэгтийн байдлыг яг өнөөдрийн байдлаар ямар байгааг хүргье.
