
“Сэтгэл сэргээм” үндэсний супер лигийн дараагийн тоглолтонд Баянгол Гурвантамир баг, Баянзүрх Их Өргөө Аравтууд багийг 82:105 харьцаатай буулган авч плэй оффт шалгарах эрхээ авлаа. Ингэснээр Баянгол Гурвантамирчүүд плэй оффын шатанд шалгарсан эхний баг болж байна.
Үндэсний супер лигийн плэй оффт анх удаа шалгарч үлдээд буй залуус үлдсэн тоглолтуудаас хамаарч плэй оффт хэдээр гарахаа шийднэ.