
Тушаалд “Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлж Автотехникийн шалган бүртгэх товчоо, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрхийн малд мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах , мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавьж ажиллах”-ыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл зохион байгуулж ажиллуулахыг Багануур дүүргийн Засаг даргад даалгасан байна.