
Нийслэлийн цэцэрлэггүй хороодын нэг болох Баянзүрх дүүргийн IV хороо шинэ цэцэрлэгтэй болжээ. Өнөөдөр нээлтээ хийсэн 191 дүгээр цэцэрлэг нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 20 багш ажилчинтай үйл ажиллагаагаа эхэлж байна. Тус цэцэрлэгийг БШУЯ-ны захиалгаар БАЗ компани 517 сая төгрөгийн өртгөөр барьжээ. Мөн яамны хөрөнгөөр 38 сая төгрөгийн тавилга, гал тогооны төхөөрөмж, компьютер техник хэрэгслээр тохижуулсан байна.