
"South Gobi Sands" компанийн захирал Жастин Каплад холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнийг АМГ-ын даргаар ажиллаж байгаад албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр шийтгүүлсэн Д.Батхуяг нарт холбогдох хэрэгт шалгаж байсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шаардлагатай нотлох баримтуудыг цуглуулахын тулд хэргийг нь тусгаарласан юм. Улмаар 2013 оны сүүлчээр харьяалалын дагуу УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн аж.
Уг хэргийг шилжүүлэхтэй холбогдуулж сар шинийн өмнөхөн Жастин Каплаг өмгөөлөгч, орчуулагчийнх нь хамт УМБГ-т дуудаж, хавтаст хэрэгтэй нь танилцуулсан гэнэ. Үүнтэй зэрэгцээд АНУ-ын сенатын хоёр ч гишүүн ЭСЯ-аараа дамжуулж "АНУ-ын бизнес эрхлэгч, "South Gobi Sand"-ийн ерөнхийлөгч Жастин Каплаг Монголоос гарах эрх олгохыг хүссэн" захидал ирүүлснийг эх сурвалж мэдээлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)